ШУА нийслэлийн Боловсролын газартай хамтарна

2015 оны 01 сарын 15      0      2824

Шинжлэх ухааны академи нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллах санамж бичиг маргааш байгуулна. Санамж бичгийн зорилго нь шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн боловсролын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурагчдыг шинжлэх ухаанч сэтгэлгээтэй болгон хөгжүүлэхэд оршиж байгаа аж. Хоёр тал санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллах юм. Үүнд:  Шинжлэх ухаан, технологийн ололтыг олон нийтийн хүртээл болгох; Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал...

2014 онд зам тээврийн осолд 1069 хүүхэд өртжээ

2015 оны 01 сарын 15      0      2742

  Өнгөрсөн 2014 онд зам тээврийн осолд 1069 хүүхэд өртсөнөөс 10 нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Осолд орсон хүүхдүүдийн 840 нь явган, 217 нь тээврийн хэрэгсэлтэй, дөрөв нь дугуйтай явж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байх замдаа анхаарал болгоомжгүй, асран хамгаалагчгүйгээр хөдөлгөөнд оролцох, гарцгүй газраар гарах, ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр осолд өртдөг аж. Түүнчлэн жолооч нарын...

“Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

2015 оны 01 сарын 14      0      2706

  Ийм сэдэвт симпозиум МУИС-д өнөөдөр боллоо. Симпозиумд сэтгүүл зүйн мэргэжлийг эзэмшүүлдэг их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид илтгэл тавин, Монголын сэтгүүлзүйн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч, тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон. Тухайлбал, сэтгүүл зүйн сэдвүүдээр хийсэн доктор, магистрын судалгааны ажлууд 200 гарч байгаа ч сэтгүүл зүйн шүүмж судлал орхигдсоноос Монголын сэтгүүл зүй өнөөдөр Дөрөв дэх засаглалын үүргээ төдийлөн биелүүлж чадахгүй, тэр...

Осол гэмтлээс болж 2865 хүн нас баржээ

2015 оны 01 сарын 14      0      2386

Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл, нас баралт болоод байгаа. Иймээс Засгийн газрын тогтоолоор 2001 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сарын сүүлийн 10 хоногийг “Осол гэмтлээс сэргийлье” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон.  2014 оны байдлаар осол гэмтлийн шалтгаант нас баралтын 2865 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны үеэс 2.7 хувиар нэмэгдсэн байна. Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн...

Д.Цэрэнсодном “Алтан медаль” хүртсэн хоёр дахь монгол эрдэмтэн болно

2015 оны 01 сарын 14      0      2093

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномыг Олон улсын Алтай судлалын байнгын бага хурлаас “Алтан медаль”-иар шагнажээ. Шагналыг өнөөдөр 14.00 цагт гардуулж  өгөх юм байна. Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг өмнө нь 1963 онд Бямбын Ринченд олгож байсан бөгөөд энэ удаа академич Д.Цэрэнсодном шагнагдаж байгаа нь хоёр дахь монгол эрдэмтэн болж байна.

Долоо хоногт 185 хүн архинд хорджээ

2015 оны 01 сарын 14      0      1851

  Энэ сарын 6-12 хүртэлх долоо хоногийн хугацаанд нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 185 хүн ханджээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 28.3 хувиар буурсан үзүүлэлт аж. 185 хүний 28-ыг хэвтүүлэн эмчилсэн бол нэг хүн нас барсан байна. 

Францын элчин сайдыг хүлээн авч уулзав

2015 оны 01 сарын 14      0      1993

Эрчим хүчний сайд Д.Зоригт Франц улсаас манайд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа. Монгол Улс Францтай 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 50 жил болж байна. Уулзалтад Элчин сайд Ив Дэлунэ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ажил ихтэй байгаагаа хэлээд, Монгол, Францын эдийн засгийн II чуулга уулзалт өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай болж, Францын эрчим хүчний салбарын тэргүүлэх...

“Startup Weekend Mongolia 13-MUST” боллоо

2015 оны 01 сарын 13      0      2161

ШУТИС-ийн хөгжлийн стратегийн хүрээнд хэрэгжиж буй Open Innovation Lab (OIL) төслөөс “StartUp Weekend Mongolia MUST-13” үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус сургуулийн 80 багш, профессор, эрдэмтэн судлаач оролцож 50 гаруй бизнес санааг дэвшүүлж, олонхийн дэмжлэг авсан 10 шилдэгийг баг болгон хувааж, тэд дүрмийнхээ дагуу 54 цагийн турш  тасралтгүй ажилласан юм. Зорилго нь шинэ санаагаа хэрхэн Гарааны компани болгох, бизнес модел бүтээх, хөрөнгө оруулагчтай харилцаа...

МУИС-ийн Эмнэлэг нүүж, орчноо сайжрууллаа

2015 оны 01 сарын 13      0      1648

                Нийслэлийн Эрүүл мэндийн төвийн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг МУИС-ийн Эмнэлэг хичээлийн I байрнаас нүүж, VIII байрны зүүн жигүүрт байрлах өрөөнүүдэд их засвар хийж, тусгайлсан эрүүл, аюулгүй орчныг ханган ажиллаж эхэллээ. Эмчийн үзлэг, оношилгоо, физик эмчилгээг МУИС-ийн оюутан, багш, ажилтнуудад тасралтгүй хүргэсээр ирсэн тус эмнэлэг нь эмч, хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр...

“Амьдрал хайрла”

2015 оны 01 сарын 13      0      1898

Хорвоод мэндлээд гурван сар ч болоогүй О.Сумъяабазар хүү зүрхний гол судас нь нарийссан, зүүн ховдол нь томорч, цоорсон төржээ. Хатгаа гэж андууран эмчилгээ хийлгэх явцдаа эцэг, эх нь хүүгийнхээ өвчнийг мэдсэн байна. Нүүр ам нь хөхөрч, байнга хөлөрдөг хүүд амьсгаа авах хором хормоор хэцүү болсоор байгаа. Манайд энэ төрлийн хагалгаа хийдэг эмч байдаг ч тоног төхөөрөмж, мэргэшсэн баг байхгүй учраас заавал гадаадын эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай. Улсын III төв эмнэлгийн Зүрх судасны тасгийнхан...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй