Польшоос цахилгаан автобус нэвтрүүлэхэд хамтран ажиллана

2015 оны 07 сарын 28      0      2659

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Польш улсаас  Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин сайд Михал Лабендаг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Михал Лабенда “Бид Улаанбаатарт амьтны хүрээлэн байгуулах, цахилгаан автобус нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн бол нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын ашиглалтын хугацаа 2016 он гэхэд дуусна. Нийт 2500 автобус шинэчлэх шаардлагатай байгаа. Тиймээс...

“Ил тод Улаанбаатар” академи байгуулав

2015 оны 07 сарын 28      0      3104

  Нийслэлийн ЗДТГ болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн “Ил тод Улаанбаатар” академи байгуулснаа зарлаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын авлигатай тэмцэх санаачилгын дагуу Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс нийслэлийн нутгын захиргааны байгууллагуудад авлигад өртөх эрсдлийн үнэлгээг хийж байсан. Харин  өнгөрсөн онд анх удаа нийслэлийн ЗДТГ тус хүрээлэнтэй хамтран “Нээлттэй Улаанбаатар” авлигын...

Эрдэнэхайрхан суманд буман цагаан хонины баяр боллоо

2015 оны 07 сарын 28      0      3180

  Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум буман цагаан хонины баяр тэмдэглэжээ. Эрдэнэхайрхан нь 2014 онд 101.011 хонь тоолуулж, аймгийнхаа буман хоньтой хоёр дахь сум болсон юм.  Мөн нийт 167.6 мянган мал тоолуулж, малынхаа тоогоор аймагтаа гуравт орсон бол мянгат малчдынхаа тоогоор бусад сумаа тэргүүлж, мянгат 51 малчинтай болжээ. Иймээс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар буман цагаан хонины баярыг бүсийн хэмжээнд зохион байгуулахаар тогтож, сумын наадмыг хамтатган тэмдэглэсэн...

ХОЁР МОНГОЛ ХҮНИЙ НЭГ НЬ ТАРГАН

2015 оны 07 сарын 28      1      4135

Японд тарган хүнийг даргаар томилдоггүй юм гэнэ лээ. Өөртөө анхаарал тавьж чаддаггүй хүн өрөөл бусдыг удирдана, тэгээд байгууллагаа, улс орноо хөгжүүлнэ гэдэг юу л бол гэж үздэгээс тэр. Харин манайд улс төр, урлаг, соёл, спортынхон, ер нь аль ч салбарт, тэр дундаа удирдах албан тушаалд тарган хүн байх нь олонтаа. Жилдээ нэг тэмдэглэдэг эрийн гурван наадмаар ч тогоо шиг гэдэстэй бөхчүүд хээв нэг дэвэн дэвсээр гарч ирж харагддаг. Дээхнэ үед бөхчүүд ийм тарган байгаагүй л гэлцэх юм билээ....

Есдүгээр сарын 20 хүртэл 500 автобус нэмэлтээр явна

2015 оны 07 сарын 26      0      2002

  Автотээврийн үндэсний төвтэй 43 аж ахуйн нэгж гэрээ байгуулан, хот хоорондын нийтийн тээвэрт 1025 тээврийн хэрэгсэл 1270 жолооч үйлчилж байна. Тэд 20 аймаг, гурван дүүрэг, 93 сум сууринд 68 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг аж. Цагаан сар, наадам, хичээл эхлэх үеэр хот хооронд зорчих урсгал нэмэгддэг. Иймээс Автотээврийн үндэсний төв наймдугаар сар гармагц хот хооронд явах автобусны тоог нэмдэг уламжлалтай. Өнгөрсөн 2014 онд л гэхэд 360-аад автобус нэмэлтээр гаргаж байсан. Харин энэ жил...

Нийслэл дэх төрийн байгууллагууд энэ сарын 30, 31-нд хагас ажиллана

2015 оны 07 сарын 26      0      2523

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар манай улсад ардчилсан, чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-нд орон даяар тэмдэглэхээр тогтсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын цагийн хуваарийн тухай” захирамж гаргалаа. Захирамжаар уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэлийг бууруулах, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд таатай орчин бүрдүүлэхээр зорьжээ....

Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчдог автобусны чиглэлд өөрчлөлт оруулна

2015 оны 07 сарын 26      0      2197

  Нийслэлийн Тээврийн газар өнгөрсөн зургадугаар сард 18 метр урт, таван хаалгатай угсраа 20 автобусыг оруулж ирсэн. Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн, тус бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй уг автобус долдугаар сарын 9-нөөс Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны чиглэлд үйлчилгээнд явах байв.  Гэвч эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлын халаасыг...

Залуу монгол судлаачдын сургалт эхэллээ

2015 оны 07 сарын 26      0      2549

  Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Энэ жилийн сургуулийг БСШУ-ы сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг монгол судлалын төвүүдтэй хамтран зохион байгуулж байна. Зуны сургуулийн гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд тусгай сургалт зохион байгуулах явдал аж. 2015 оны залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Турк, Казакстан,...

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгчээ

2015 оны 07 сарын 26      0      1951

        Баянгол дүүрэг нь 2015 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд БНСУ-ын “Хөх загалмай сайн дурынхан” нийгэмлэгтэй хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай зорилтот бүлгийн хүүхдүүдэд сэтгэл зүйн болон эд материалын туслалцаа үзүүлж, 400 спорт гутал бэлэглэжээ.  Цаашид Баянгол дүүрэг нь тус нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хүмүүнлэгийн болон эрүүл...

Хуучин барилга буулгах нэрээр иргэдийг залилжээ

2015 оны 07 сарын 26      0      1984

  Ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгуудыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 2014 онд журам гаргасан. Энэ дагуу  Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн  нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон  барилгуудыг буулган, дахин барьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй