103 мянган иргэнд сайжруулсан зуух олгожээ

2015 оны 01 сарын 28      0      2690

  Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, сайжруулсан зуухны хөтөлбөрийн үр дүнг өчигдөр танилцуулав. “Цэвэр агаар” төслөөр 2011-2013 онд Улаанбаатарын гэр хорооллын 103.255 иргэнд сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр өгчээ. Үүнд хөндлөнгийн бие даасан үнэлгээг “Сошиал импакт” гэх АНУ-ын зөвлөх компани хийсэн байна. Үүнээс үзвэл сайжруулсан зуухны хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол, түүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь...

Залуучууд “хоточ нохойн” үүрэг гүйцэтгэнэ

2015 оны 01 сарын 28      0      2654

  Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат тушаал гаргаж Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд аймаг, дүүрэг, сум, хорооны залуучуудын холбоо, залуучуудын зөвлөл, тусгай салбар холбоо, асуудал эрхэлсэн мэргэжлийн хороодын тэргүүн, тэргүүлэгч нарыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ. Ингэснээр залуучууд Шилэн дансны тухай хуулийг сурталчлан таниулах, хяналт тавих, өөрийн орон нутагт гарсан алдаа дутагдал, зөрчлийг тухай бүрт нь илрүүлэн “хоточ нохой”-н үүрэг...

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

2015 оны 01 сарын 27      0      3003

Монгол, Энэтхэг улсын Засгийн газар хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс 2015-2016 оны хичээлийн жилд манай 40 оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Ингэхдээ тус улсын их, дээд сургуулийн бакалавр, магистрантур, докторантур, докторантурын дараах сургалтад шинжлэх ухаан, технологи, инженер, уран барилга, дүрслэх урлаг болон драмын чиглэлээр суралцуулах юм байна. Манай магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн I, II курст...

Японы сайн дурын гурван багш орон нутагт багшилж эхэллээ

2015 оны 01 сарын 27      0      2672

Японы ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монголын орон нутгийн ерөнхий боловсролын дунд сургуульд сайн дурын гурван багш ажиллуулж эхэллээ. Монголын ерөнхий боловсролын сургуулиудад тусгай хэрэгцээт боловсрол, биеийн тамир, математик, физик, хими гэсэн хэрэгцээтэй чиглэлээр Японы сайн дурын цөөнгүй багш ажилладаг аж.

Дорнод дээд сургууль хичээлийн тоног төхөөрөмжтэй боллоо

2015 оны 01 сарын 27      0      2384

  БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар Дорнод дээд сургууль хөдөлмөр технологийн хичээлийн тоног төхөөрөмжтэй болжээ. Тус хэрэглэгдэхүүнийг “Юнимат Эдюкэйшн” компани нийлүүлж, сургалт явуулах нөхцөл бүрдүүлсэн байна. Эл сургуулийн биеийн тамирын заалыг Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн төслөөр засаж, оны өмнө нээж байсан юм. 

Уламжлалт эмчилгээ нэрээр хоёр хүнийг мөнгөн усаар хордуулжээ

2015 оны 01 сарын 27      0      2107

  Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн, 25 настай, эрэгтэй Е -гийн биеэр энэ сарын 17-н оос улаан өнгөтэй юм туурч, толгой нь эргэн , халуурч, нүдний угаар хүчтэй өвд сөний улмаас сумынхаа эмнэлэгт ханджээ. Тэрбээр өнгөрсөн оны арав дугаар сард мал нядалж байх даа баруун гарын хаа дунд хурууг гэмтээж , эмнэлэгт 10 хоног эмчлүүл сэн байна. Хуруугаа дахин гэмтээсэн тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн ч өөрийн хүсэлтээр оточ гэгдэх...

Налайх, Багануурт хот байгуулах асуудлыг хэлэлцэнэ

2015 оны 01 сарын 27      0      2204

 Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах талаар иргэдээс нь энэ сарын 21, 22-нд санал авсан. Нийслэлийн ЗДТГ, Багануур, Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ хамтран  “Нийслэлийн дүүргүүдэд дагуул хот байгуулах асуудлаар иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүн, цаашид авах арга хэмжээ”   хэлэлцүүлэг хийх гэж байна. Хэлэлцүүлэг маргааш 10:00-12:00 цагт “Блю скай” зочид буудлын Кристал танхимд болох юм. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...

Газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

2015 оны 01 сарын 27      0      2204

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 72 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгажээ.      Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд...

11.5 га талбайд “Ажнай цэгц” компани дахин төлөвлөлт хийнэ

2015 оны 01 сарын 27      0      2020

  Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны 11.5 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ажнай цэгц” ХХК шалгарсныг нийслэлийн Засаг дарга батламжиллаа. Шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд гурван талт гэрээг баталсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллах аж.

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХОЁР ДАХЬ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО

2015 оны 01 сарын 27      0      1502

- Дөрвөн ээлжээр хичээллэж байсан хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэж эхэллээ - Нийслэлийн тэргүүний 58 дугаар сургууль өмнө нь дөрвөн ээлжээр хичээллэдэг байжээ. Харин өчигдөр гуравдугаар байр нь ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэх болов. Уулын энгэрт байрлах, 620 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургуулийг “Төсөвт төсөл” компани өнгөрсөн долдугаар сараас барьж эхэлсэн гэнэ. Угаалтуур, суултуур нь хүүхдэд зориулсан жижиг, мөн анги болгоны харалдаа хувцас солих өрөөтэй юм...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй