Сургууль, цэцэрлэгүүдэд 60 компьютер өгнө

2015 оны 02 сарын 03      0      2577

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Хөрөнгө гаргах тухай захирамж гаргалаа.  Захирамжаар Улаанбаатар хот, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газар хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологийн бааз суурийг сайжруулахад зориулан  60 компьютерийг дагалдах хэрэгслийн хамт тусламжаар өгсөн байна. Харин нэмүү  өртгийн  албан татвар, хадгалалт, тээвэрлэлтийн зардал...

Номын сангийн хуулийг Үндэсний номын санд гардуулж өглөө

2015 оны 02 сарын 03      0      2694

  Оны өмнө Монгол улс  түүхэндээ анх удаа Номын сангийн хуультай болсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд УИХ-аар баталсан эл хуулийн дээжийг  Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд хадгалуулахаар өглөө. Энэ үеэр БСШУ-ны дэд сайд  Я.Төмөрбаатар “Тус хууль батлагдсанаар  эрх зүйн орчныг зохицуулж, номын сангийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, хүн амд мэдээллийг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэх зэрэг номын сангийн салбарт...

Метротой болох МӨРӨӨДӨЛ ҮҮ

2015 оны 02 сарын 03      5      4141

Улаанбаатарын авто замаар машин, яст мэлхий хоёрын аль нь хурдан явах вэ. Ярвигтай асуултын хариултыг олох гэж яарах хэрэггүй. Харин автомашинаа хурдлуулах боломжийг эрэлхийлэх нь л чухал. Эс бөгөөс бид түгжрэлээс болж цаг хугацаа, шатахуунаараа хохирохоос гадна агаар, хөрсний бохирдол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байх болно. Нийслэлийн удирдлагууд үүнийг шийдэх арга саамыг нэлээн эртнээс сүвэгчилсэн. Гэвч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын төвлөрөл, автомашины ачааллыг зам нь...

Логоны уралдаан зарлалаа

2015 оны 02 сарын 02      0      3068

 Баянзүрх дүүрэг байгуулагдсаны түүхт 50 жилийн ой 2015 онд тохиож буй. Тус дүүргийн ЗДТГ-аас ойн баярыг угтаж дүүргийн бэлэг тэмдэг бүхий логоны шинэ загварын уралдаан зарлаж байна. Ирэх сарын 10-ныг хүртэлх хугацаанд зарлаж буй уг уралдаан олон нийтэд нээлттэй болох бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, уран бүтээлчид өргөнөөр оролцож, 2.5 сая төгрөгийн эзэн болох боломжтой аж. Уралдаанд ирүүлэх бүтээл нь дүүргийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн дөрвөөс дээшгүй...

Авто худалдааны цогцолборын газрыг дуудлага худалдаагаар зарна

2015 оны 02 сарын 02      0      2541

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлахаар болжээ. Дуудлага  худалдаа ирэх сарын 05-ны 10.00 цагт нээлттэй болох бөгөөд Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын зургадугаар хавсралтаар баталсан журмаар зохион байгуулах аж. Оролцогчдын хүсэлтийг ирэх сарын 2-ноос эхлэн 08.00–17.00 цагийн...

Таксины есөн зогсоолд зөвхөн зориулалтын такси зогсооно

2015 оны 02 сарын 01      0      3298

Нийслэлд улсын хөрөнгөөр барьсан таксины 27 зогсоол байдаг. Харамсалтай нь иргэд гэрээсээ гараад л такси барьдаг, зогсоол руу явдаггүй учраас эдгээр зогсоолын ашиглалт хангалтгүй байдаг аж. Уг нь 2013 онд баталсан стандартаар бол такси үйлчилгээг зориулалтын зогсоолоос, эсвэл дуудлагаар үзүүлнэ гэж заасан байдаг гэнэ. Иймээс нийслэлийн Тээврийн газраас хүн ам ихтэй, хотын төвийн есөн зогсоолыг такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хуваарилан өгчээ. Өөрөөр хэлбэл, тэдгээр аж...

ЯПОН ЦЭРГҮҮДИЙГ МӨНХӨЛСӨН ТҮҮХ

2015 оны 01 сарын 30      0      4599

  “70 жилийн тэртээх зүйлийг ярина гэхээр одоо зүүд зэрэглээ мэт санагдах юм” хэмээх энэ буурайг Б.Буниа гэдэг. 1945 оны чөлөөлөх дайны дараа Монголд ажиллах хүч болж ирсэн олзлогдсон япон цэргүүдийн зарим нь өвчнөөр нас барахад ясыг нь хамаагүй хаясан байсныг тэрбээр олж, оршуулжээ. Энэ нь өнөөгийн Япон цэргийн дурсгалын цогцолборын суурь болсон аж. Гэвч эл түүхийг мэдэх хүн одоо хуруу дарам цөөн үлдэж. 91 нас зооглож буй ч наснаасаа ануухан харагдах Буниа гуайтай...

МУИС Ойн генетик, экофизиологийн лабораторитой боллоо

2015 оны 01 сарын 28      0      2673

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль Ойн генетик, экофизиологийн лабораторитой боллоо. Тус сургуулийн Хүрээлэн буй орчин судлал, химийн инженерчлэлийн тэнхимийн багш доктор, дэд профессор Н.Батхүү 2008 онд БНСУ-д докторын зэрэг хамгаалж ирэхдээ эл лабораторийн суурийг тавьжээ. Төгссөн сургуулийнх нь багш, эрдэмтэд  20 мянган ам.доллар хандивласнаар тоног төхөөрөмж авч байсан аж. Ийн бусдын дэмжлэг нэмэгдсэнээр 90 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжтэй...

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд 93.9 хувь нь хамрагджээ

2015 оны 01 сарын 28      0      3069

              Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг энэ сарын 5-20-нд хийсэн. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 93.9 хувь нь бүртгүүлжээ. Хамрагдаагүй иргэдийг 2015 оны II улиралд багтаан хамруулах гэнэ. Бүртгэлийг дүүргүүд хүн амын тоотой уялдуулан хийсэн бөгөөд оюутнуудыг оршин сууж байгаа хаягаар нь бүртгэж, дүүргүүдийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл...

Улаанбаатарын соёлын өдрүүд Тайпэйд болж байна

2015 оны 01 сарын 28      0      3088

Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачилгаар Тайпэй дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, НЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран Тайванийн Хуалень, Тайпей хотод “Улаанбаатарын соёлын өдрүүд”  зохион байгуулж байна.  Тайпэй хотын “Жун Шан” концертын танхимд тоглосон   “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчдийн концертын эхний хэсэгт   морин хуур, уртын дуу,  хөөмийн...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй