Говь-Алтай аймагт газар хөдөлжээ

2015 оны 03 сарын 08      0      2239

  Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун хойш 32 км газарт өнгөрсөн пүрэв гаригт Улаанбаатарын цагаар 17 цаг 43 минут 45 секундэд 3.9 магниудын хүчтэй газар хөдөлжээ. Азаар ямар нэгэн хохирол учраагүй байна.

30997 тонн хог устгажээ

2015 оны 03 сарын 08      0      2175

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” нь Морин даваа, Цагаан даваа, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгүүдийн авто пүүнүүдийг “Стандарчлал хэмжилзүйн үндэсний төв”-өөр баталгаажуулж, байнгын ажиллагаатай болгожээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гурван хогийн цэгт 30997 тонн хогийг ландфил технологиор дарж устгасан байна. Мөн авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Намьянжугийн гудамжинд 189, Сонгинохайрхан дүүргийн Таван шарын...

Дэлхийн шилдэг сургуульд сурах иргэдийг ирэх сарын 6-8-нд бүртгэнэ

2015 оны 03 сарын 08      0      2318

  БШУЯ-нд ирүүлсэн иргэдийн хүсэлтийн дагуу дэлхийн шилдэг 100 сургуульд Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр бакалаврын түвшинд сургах тэтгэлгийн бүртгэлийн хугацааг хойшлуулж, ирэх сарын 6-8 болгон өөрчилжээ. Бүртгэх газар, ярилцлагын талаарх мэдээллийг энэ сарын 31-нд тус яамны цахим хуудсаар зарлах гэнэ. Бүртгүүлэхэд иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, суралцах зорилго, сургалтын зээлд хамрагдах шаардлагатайг тайлбарласан үндэслэл, суралцах тухай болон...

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

2015 оны 03 сарын 08      0      2308

  ОХУ-ын Засгийн газар 2015-2016 оны хичээлийн жилийн тэтгэлгээ зарлаж, манайд 350 хуваарь олгосон байна. Тодруулбал, бакалаврын (дөрвөн жил) 139, нарийн мэргэжлийн сургалтын (таван жил) 57, магистрантурын (хоёр жил) 87, ординатурын (хоёр жил) хоёр, аспирантурын ( гурван жил) 25, мэргэжил дээшлүүлэх курсийн 40 хуваарь байгаа аж. 212 хуваарийн элсэгчийг ОХУ-ын Тээврийн яам, Эрүүлийг хамгаалах яам, Соёлын яам зэрэг төрийн байгууллагуудтай хамтран сонгон шалгаруулах бол 138 хуваарьт...

Шүлхийтэй малыг устгахгүй, хүнсэндээ хэрэглэнэ

2015 оны 03 сарын 05      0      3536

Анх хоёрдугаар сарын 25-нд “Булган сумын Доод нарийн гэдэг газар өвөлжиж байсан айлын малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрлээ” гэсэн дуудлага аймгийн Мал эмнэлгийн албанд иржээ. Энэ дагуу хоёрдугаар сарын 28, энэ сарын 3-нд хоёр удаа давтан шинжилгээ авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит шинжлүүлснээр хариу нь уржигдар гарч, шүлхий өвчин мөн нь тогтоогдсон байна. Голомтод 19 өрхийн 7700 орчим мал байгаа аж. Одоогийн байдлаар 760-аад мал өвчилсөн бөгөөд Булган, Үенч...

Физикийн лаборатори нээв

2015 оны 03 сарын 05      0      3378

  Нийслэлийн Хан-Уул дүүргээс хэрэгжүүлж байгаа “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 52 дугаар сургууль физикийн лаборатори кабинеттэй болжээ. Нээлт нь өнөөдөр болов. Энэ лаборатори кабинетыг 29 сая төгрөгөөр ашиглалтад оруулсан бөгөөд үндсэн найм, дагалдах 83 төрөл тоног төхөөрөмжөөс бүрдэх аж. 

Тусгай зөвшөөрөлгүй сургалт явуулж байжээ

2015 оны 03 сарын 05      0      3612

 “Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин (онлайн) сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдлын дагуу МХЕГ-ын улсын байцаагч шалгажээ. Тус сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан сургалтын хэлбэрээр бус бакалаврын түвшний зургаан мэргэжлээр онлайн сургалт явуулах болсон байна. “Газарчин” дээд сургууль болон Е-Газарчин зайны сургалтын захирлууд уг сургалтыг экстернат хэлбэрийн сургалт гэж тайлбарлаж байгаа ч БСШУЯ-наас ийм...

209 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо

2015 оны 03 сарын 05      0      3424

  Хан-Уул дүүргийн наймдугаар хороо дүүрэгтээ хамгийн олон буюу 11 мянга гаруй хүн амтай. Цэцэрлэгийн насны 913 хүүхэдтэй. Гэвч тус хороонд нэг ч цэцэрлэг байдаггүй, 315 хүүхэд л ойролцоох хорооныхоо цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг байжээ. Харин үлдсэн 598 хүүхдийг эмээ, өвөө, ах, эгч нь асрах, эсвэл эцэг эхийн аль нэг нь ажлаасаа гаран харж, бусад нь цоожтой хаалганы цаана хоцордог байж. Тэгвэл эдгээр хүүхдийн 240 нь цэцэрлэгтэй болж, өчигдөр нээлт нь болов. 209 дүгээр...

Монгол хэл, бичгийн эхний шалгалтыг энэ сарын 21-нд авна

2015 оны 03 сарын 05      0      3883

  Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19.293 сурагч төгсөж байгаа. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25.000 орчим хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо гарчээ. Шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусах юм. Төгсөгчдөөс өнгөрсөн жилээс эхлэн монгол хэл, бичгийн шалгалт авах болсон ч тухайн үед цөөн хүүхэд өгснөөс шалгалтыг дахин авсан. Тэгвэл энэ жил тус шалгалтын босго оноог 400 болгон тогтоож, үүнээс бага оноо авбал элсэлтийн ерөнхий шалгалт...

МУИС өндөр түвшний бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэх лабораторитой боллоо

2015 оны 03 сарын 04      0      2240

  МУИС-ийн Бизнесийн сургуулийн сургалтаа чанаржуулах, программ хангамжийн шинэ технологи судлах, өндөр түвшний мэргэжилтэн бэлтгэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүл эх бодлого, зүтгэлийг нь дэмжиж Германы Техникийн х амтын а жиллагааны г азар (GIZ) Dell компьютерээр иж бүрэн тоногло сон лаборатори хүлээлгэн өглөө. Монгол, Герман орны Эрдэс, баялгийн салбарын тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн З асгийн газар хоорондын...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй