БНХАУ Засгийн газрын тэтгэлгээ зарлалаа

2015 оны 03 сарын 16      0      2100

  БНХАУ-ын Засгийн газар 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад нийт 128 (бакалаврт 78, магистрантур, докторантурт 50) оюутныг тэтгэлгээр суралцуулахаар болжээ. Тодруулбал, байгаль орчин, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсрол, урлагийн  чиглэлээр 110, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль болон хятад хэл судлалын чиглэлээр 18 оюутанд...

МУИС-ийн Бизнесийн сургуульд компани удирдах дадал олгодог программ бэлэглэжээ

2015 оны 03 сарын 16      0      1862

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас МУИС-ийн Бизнесийн сургуулийн сургалтын үйл ажиллагаанд туслах зорилгоор SimVenture бизнесийн симуляци тоглоом  бэлэглэлээ. Энэ тоглоомыг дэлхийн бизнесийн шилдэг сургуулиуд сургалтдаа ашигладаг бөгөөд оюутнуудад бизнес байгуулах, удирдах онолын мэдлэгийг батжуулахад туслах зорилготой, бодит байдалтай ойролцоогоор зохиомжилсон, компани удирдах дадал олгодог программ юм.

Багш нар өөрсдөө тоглоом хийжээ

2015 оны 03 сарын 16      0      1817

  Баянхонгор аймгийн төвд 12, сумдуудад 26 нийтдээ 38 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй дөрөвдүгээр цэцэрлэгийн тухайд л гэхэд монгол наадгайгаар хүүхэд бүрийг сургаж хөгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн багш нар бүх тоглоом, хөгжмийн зэмсгүүдийг өөрсдөө хийжээ. Үндсэндээ хүүхдэд боловсролыг системчилсэн хөтөлбөрийн дагуу бус дуртай арга барилаар нь багш нар сургах болсон байна. Тодруулбал,...

Нисэх онгоцны загварын дэлхийн аваргын тэмцээнд оролцоно

2015 оны 03 сарын 16      0      2023

  Боловсролын шинэчлэлийн хүрээнд салбарын яамнаас "Авьяас", "Ном","Хүүхэд бүрийг хөгжүүлье" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Багш ном харж хичээл заадаг, хүүхдүүд багшийн заасныг ягштал цээжилдэг байсан үе саяхан. Тэгвэл тэр үе ард хоцорч хүүхэд юунд сонирхолтой байна, түүнд нь түшиглэж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой гэдэг санааг дэвшүүлж ажиллаж эхэлсэн. Тиймээс хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд багш төдийгүй сургуулийн захирал, нийгмийн ажилтан бүр энэ хөтөлбөрт ач...

“Монгол цэргийн өдөр”-ийг УГТСАН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛОВ

2015 оны 03 сарын 16      1      5231

Монгол цэргийн 2000 гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн 2003 онд Нийтээр тэмдэглэх баярын болон Тэмдэглэлт өдр үүдийн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэхээр заасан. Харин 2011 оноос уг өдрийг “Монгол цэргийн өдөр” болгосон билээ. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баяр энэ сарын 18-нд тохионо. Тэгвэл энэ өдрийг угтан өнгөрсөн баасан гаригт Чингэлтэй дүүргийн...

Багтай ХҮМҮҮС

2015 оны 03 сарын 15      0      2579

Хүмүүс хаашаа ч юм бэ яарна. Тэд бүгд багтай болохоор хэн болохыг нь мэдэх аргагүй. Их хотын хэмнэлд дасаж ядан буй залуу гэр бүл захын дүүрэгт, айлын хашаанд гэр түрээслэн аж төрнө. Ихэвчлэн хүмүүсийн завгүй байдаг тэр л цагаар эхнэр, нөхөр, нэг насны зөрүүтэй хоёр хүүтэйгээ дулаахан хөнжилдөө дуг нойрондоо дугжирна. Ерөөс тэд цаг хугацаанд захирагдахаа болиод удаж буй. Нэг л мэдэхэд өглөө, орой болчихсон байдаг нь сургуулиа төгссөний дараа өдрийг арай ядан бардаг байсан үе шиг нь...

Зохицуулах хорооны товчооны гишүүнээр ХЭҮК-ыг сонголоо

2015 оны 03 сарын 13      0      3073

  Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний байгууллагуудын олон улсын зохицуулах хорооны товчооны гишүүнээр Монгол Улсын ХЭҮК-ыг сонгосноо  тус хороо өчигдөр болсон 28 дугаар хурлын үеэрээ мэдэгдлээ. Швейцарийн Женев хотноо хуралдаж буй тус хуралд Монгол Улсыг төлөөлөн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар оролцож байна. Энэ үеэр мөн ХЭҮК-д “А” статусын магадлан итгэмжлэлийг нь гардуулжээ. Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний...

Парк хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгууллаа

2015 оны 03 сарын 13      0      3004

  Нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шинэ суурьшлын бүсэд (Эмээлт) үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж, нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах...

Далан суваг цэвэрлэж эхэллээ

2015 оны 03 сарын 13      0      3135

  Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 350 гаруй зам талбайн үйлчлэгч нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг цэвэрлэж байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт дунджаар 1360 тонн, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 790 тонн, Мориндавааны төвлөрсөн хогийн цэгт 250 тонн хог тээвэрлэн хүргэж устгалд оруулсан аж. Хавар болж цас, мөс хайлж уруйн үер буухаас урьдчилан сэргийлэн далан сувгийн цэвэрлэгээг...

Ажил, үйлчилгээний чанарын талаар иргэдээс санал авна

2015 оны 03 сарын 13      0      3116

2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулга авч эхэллээ. Та нийслэлийн ЗДТГ-ын https://poll-en.herokuapp.com/survey/setgel-hanamjiin-unelgee цахим хуудсанд  нэвтэрч саналаа өгнө үү. 72 асуулт бүхий санал асуулгыг  энэ сарын  20-ныг дуустал авна. Дүнг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Засгийн газрын...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй