“ДЦС-4” ТӨХК хүчин чадлаа нэмлээ

2015 оны 03 сарын 22      0      1657

   “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг 123 мВт-аар өргөтгөх төсөл амжилттай хэрэгжиж, туршилт тохируулгын ажил дуусч, төвийн эрчим хүчний системд холболоо.  “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар “Өнөөдрийн байдлаар манайх төвийн бүсийн цахилгааны 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангаж байна. Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилд 8-10 хувиар өсч, маш огцом нэмэгдэж...

Занданшуулсан шарилыг сэргээн засуулахаар шилжүүлжээ

2015 оны 03 сарын 22      0      1562

Мөрдөн байцаалтын явцад занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын Гэсэр хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-Уул багийн Хөх нуруу гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос мөн болох нь тогтоогдсон байна. Иймээс энэ сарын 17-нд цогцсыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлжээ. Үүний дараа шарилыг хуучин байранд нь буцаан залах аж.

Оюутнуудад 1000 ном тараалаа

2015 оны 03 сарын 20      0      2310

Сангийн яамны ном хандивлах санаачилгыг дэмжиж, салбартаа амжилттай ажиллаж яваа МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн төгсөгчдийн төлөөлөл, Оюутанд үйлчлэх төв, Оюутны холбооны гишүүд оюутнуудад мэргэжлийн чиглэлийнх нь 1000 ном өглөө. “Номтой оюутан” өдөрлөгийн эхний хэсэг өндөрлөж, ном тараах цаг болсныг дуулгамагц оюутнууд биенээсээ өрсөн хураалттай ном руу явцгаасан юм. Оюутнуудын үнэмлэхийг шалган, товч мэдээллийг нь тэмдэглэсний дараа оюутнуудад номоо сонгосон.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ УЛСТӨРЖҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ

2015 оны 03 сарын 20      0      2540

Уг нь бол боловсрол, эрүүл мэнд улс төрөөс хамгийн ангид байх ёстой салбар. Ингэж гэмээнэ хөгжих учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ, харин ч хамгийн их улстөрждөг салбар нь эд. Энэ л шалтгаан тэднийг хойш нь чангаасаар буй. Сав л хийвэл жагсаал, цуглаан хийж, цалин нэмэхгүй бол ажил хаяна гэж айлгадаг. 2012 онд БШУ-ы сайдаар Л.Гантөмөр томилогдсоноос хойш дээд, дунд, бага боловсролын хөтөлбөрт урд өмнө хийгээгүй олон шинэчлэл эхлүүлсэн. Үүнийг салбарынхан нь янз бүрээр хүлээн авч, үр дүнг нь...

МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭН НЬ ОЛОН ХҮН ХАМТАРЧ ЗҮТГЭСНИЙ ҮР ДҮН

2015 оны 03 сарын 19      1      2561

Монгол хүн сансарт ниссэний 34 жил, хүн задгай сансарт гарсны 50 жил, ЗХУ, АНУ-ын хамтарсан “СоюзАполлон” хөтөлбөр хэрэгжсэний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тодруулбал, 1965 оны гуравдугаар сарын 18-нд ЗХУ-ын “Восход II” хөлөг сансарт хөөрч, 19-нд хөлгийн II нисэгч А.А.Леонов тусгай хувцас, төхөөрөмжийн тусламжтайгаар задгай сансарт гарч, 12 минут есөн секунд ажиллажээ. Задгай сансарт удаан хугацаагаар ажиллах боломжтой болох эхлэл, суурийг ингэж тавьсан....

Монгол Улсын батлан хамгаалах БОДЛОГЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

2015 оны 03 сарын 18      2      2187

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол цэргийн уламжлал, залгамж чанарын тухай ярихын тулд тэртээх Чингис хааны байлдан дагуулалтын түүхийг сөхөх учиртай аж. Туурга тусгаар Монгол Улсын түүх үе үеийн цэрэг эрстэй салшгүй холбоотой. Учир нь тэд л өнөөдрийн Монголын түүхийг бичилцэж, эх орноо биеэрээ хамгаалсан гавьяатай хүмүүс. Иймээс ч 2003 оноос гуравдугаар сарын 18-ныг Зэвсэгт хүчний өдөр болгосон бол өдгөө Монгол цэргийн өдөр гэж өөрчлөөд дөрөв дэх...

“Шонхор” захын түрээслэгчидтэй уулзлаа

2015 оны 03 сарын 17      0      2274

  Томоохон худалдааны төв, захын үйл ажиллагаатай холбоотойгоор ойр орчимд нь замын хөдөлгөөний түгжрэл, худалдан авагчдын бөөгнөрөл үүсэж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр  нөлөөлөх, зам тээврийн осол хэрэг гарах нөхцөл бүрддэг. Иймд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхийг хангуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн иргэний ажил амралтын цагийг зохицуулсан заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зургадугаар сарын...

Эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй байдлын тогтолцоог сайжруулна

2015 оны 03 сарын 17      0      2288

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа /CAREC/ хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах гэж байна.“Бүс нутгийн эрүүл ахуйн хорио цээрийн тогтолцоог шинэчлэх замаар худалдааг дэмжих төсөл”-ийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд судалгааны ажил эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. ...

Ахмадууд эрүүл мэндийн сайн дурын сургагч багш болно

2015 оны 03 сарын 17      0      2175

  Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо, Геронтологийн үндэсний төв хамтран “Настанд туслах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалт энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Геронтологийн үндэсний төв нь ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын эрүүл зан үйл, наслалтыг дэмжих сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, настанд туслах сайн дурын идэвхтний мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, тэднийг...

Онгоцнууд хоорондоо 30 км зайтай нисдэг боллоо

2015 оны 03 сарын 16      0      1980

  Монгол Улсын агаарын замаар онгоцнууд хоорондоо 90 км зай нисдэг байсан. Өөрөөр хэлбэл, манай улсын хилээр нэвтрэхдээ хоёр онгоц хоорондоо 90 км-ын зайтай явна гэсэн үг. Гэтэл дэлхийн олон орон төдийгүй манай урд, хойд хөршид энэ зай 30 км байжээ. БНХАУ, ОХУ-ын нутагт ийм зайтай нисэж байгаад манай улсын хил дээр ирэхэд нь хоорондын зайг нь 90 км болгохын тулд онгоцыг хүлээлгэх, ачаалал ихтэй үед бүр 45 минут саатуулсан тохиолдол ч гарсан удаатай гэнэ. Үүнээс болоод зарим улсын онгоц...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй