“Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье”

2015 оны 03 сарын 24      0      1455

  Өнөөдөр дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр. Манай улс энэ өдрийг “СҮРЬЕЭГ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧЛЭЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар есөн сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн сүрьеэгийн улмаас нас баржээ. Мянганы хөгжлийн зорилтод 2015 онд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах зорилго дэвшүүлсэн. Дэлхий дахинд халдварт өвчний улмаас нас барах тохиолдлын нэгдүгээр ХДХВ, ДОХ дараа нь сүрьеэ...

Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцална

2015 оны 03 сарын 24      0      1394

  МХЕГ-аас 2014 онд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу Эрүүл мэнд, спортын яам арга хэмжээ авч, зарим эмийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ. Тодруулбал, “Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр,  “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг энэ сарын 19-нөөс эхлэн гурван сар...

Д.Цэвэгмидийн 100 насны ой тохиож байна

2015 оны 03 сарын 24      0      1882

  Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, анхны гавьяат багш, биологийн ухааны анхны эрдэмтэн, нэрт зохиолч, доктор, профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тэрбээр 1953-1957 онд МУИС-ийн ректор, 1960-1962 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, 1962-1967 онд БНХАУ-д улсад Элчин сайд, 1972-1987 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайдаар ажиллаж байжээ. Мөн Ардын Их Хурлын депутатаар 10...

Таван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт явж чаддаггүй

2015 оны 03 сарын 23      0      1854

  Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 52 мянга гаруй нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, таван хүүхэд тутмын нэг, арван хүүхэд тутмын хоёр нь цэцэрлэгт явж чадахгүй байгаа юм. Тэднийг цэцэрлэгт хамруулахад 100-150 хүүхдийн багтаамжтай 800 цэцэрлэг шаардлагатай. Тэгвэл өнгөрсөн 2014 онд улсын хэмжээнд 45 цэцэрлэг, он гарсаар 10 цэцэрлэг ашиглалтад оржээ. 

Баянзүрх дүүрэгт 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна

2015 оны 03 сарын 23      0      1805

  Баянзүрх нь 304 мянга гаруй буюу нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Цэцэрлэгийн насны 22 мянга орчим хүүхдийн дөнгөж 60 хувь нь л цэцэрлэгт хамрагддаг. 2014-2015 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хоёр, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дөрөв, нийт зургаан цэцэрлэг ашиглалтад орсон байна.  Цэцэрлэг барих хөрөнгийг нь шийдлээ гэхэд газар нь олддоггүй нэг бэрхшээл бий. Дүүргийн хэмжээнд 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ оны төсөвт дөрвөн...

100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо

2015 оны 03 сарын 23      0      4133

Баянзүрх дүүргийн VII хороонд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Эл 204 дүгээр цэцэрлэгийг канад технологиор барьжээ. Ийм барилга нь ижил төрлийн байшингаас дулааны алдагдал 60-80 хувь бага, бат бөх, есөн баллын газар хөдлөлт, галд тэсвэртэй, удаан эдэлгээтэй гэдгээрээ онцлог аж. Ийм ч учраас жирийн барилгыг бодвол бага зэрэг өртөг өндөртэй байдаг гэнэ. Баянзүрх дүүрэгт цэцэрлэггүй зургаан хороо байснаас дөрөв дэх нь ийн цэцэрлэгтэй болсон ч VII хорооныхоо 2-5 насны 600 гаруй хүүхдийн дөнгөж...

1997 оны нар хиртэлт 2051 онд давтагдана

2015 оны 03 сарын 23      0      1525

2015 онд нар, сар дөрвөн удаа хиртэхээс хамгийн эхнийх нь буюу нарны бүтэн хиртэлт өнгөрсөн баасан гаригт Улаанбаатарын цагаар 18.44-19.04 цагийн хооронд боллоо. Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нарны зарим хэсгийг болон бүхлээр нь халхалж, сарны сүүдэр дэлхий дээр тусах үзэгдэл юм. Нар бүтэн хиртэх үед цаг агаар хүйтэрч, харанхуй болон тэнгэрт од харагддаг. Гэхдээ бүх газарт ийм үзэгдэл болохгүй. Тухайлбал, нарны бүтэн хиртэлтийг 100 хувь гэж үзвэл энэ...

С.Сайнцог: Сансраар “өвчилсөн” залуу ХАЛУУН НАС МААНЬ ЭНЭ ҮЙЛ ХЭРЭГТ ОРОЛЦОХОД НӨЛӨӨЛСӨН

2015 оны 03 сарын 23      0      2748

Одоогоос 34 жилийн өмнө монгол хүн анх сансарт ниссэн түүхтэй. Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков нар 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14.58 цагт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн. Тэд сансарт долоо хоног 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрон, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Ийн Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь, нисэгчээ нисгэсэн арав дахь, сансрын...

Унгар, Болгар, Казакстан улсын тэтгэлэг зарлагдлаа

2015 оны 03 сарын 22      0      1928

  Унгар улс бакалаврт 14 (хөдөө аж ахуй, уул уурхай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжлээр тус бүр хоёр, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженерээр тав, анагаах ухаан, усны менежмент, нанотехнологийн чиглэрээр тус бүр нэг) иргэнийг сургахаар болжээ. Харин Болгар улс Засгийн газрынхаа тэтгэлгээр эрүүл мэнд, анагаах ухаан, соёлоос бусад чиглэлээр нэг иргэнийг бакалаврт сургах бол Казахстан хөдөө аж ахуй болон уул уурхайн инженерээр бакалаврт хоёр, уул уурхай, зам тээврийн...

Польш улс 22 оюутныг бакалаврын хөтөлбөрт тэтгэлэгтэй сургана

2015 оны 03 сарын 22      0      1606

  Польш улс Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилд бакалаврын сургалтад манай 22 иргэнийг сургахаар болжээ. Тодруулбал, уул уурхай, эрчим хүч, барилга, зам тээвэр, мэдээллийн технологийн инженер, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлалт, польш хэл судлаачаар тус бүр хоёр, нанотехнологи, биотехнологи, байгаль орчны хамгаалал, сэргээгдэх эрчим хүчний инженерээр тус бүр нэг хүн...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй