2015 онд гурваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт есөн удаа болжээ

2015 оны 03 сарын 24      0      1848

  Нийслэлийн орчим буюу Эмээлтийн бүсэд 2015 он гарсаар газар 107 удаа чичирхийлжээ. Мөн Гүнтийн даваа орчимд газар хөдлөх шинэ идэвхжил ажиглагдаж, энэ онд 35 удаа чичирхийлсэн байна. Манай улсад гурваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2013 онд 53, 2014 онд 54, 2015 он гарсаар есөн удаа тохиолдсон байна.

Ахмад дайчдад ойн медаль гардуулав

2015 оны 03 сарын 24      0      1670

  Эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины зарлиг гарган, дайнд оролцож байсан 347 ахмад дайчинд “Ялалтын 70 жилийн ойн медаль” олгохоор болсон юм. Өнгөрсөн долоо хоногт 50 гаруй ахмад дайчин энэ медалиар энгэрээ мялаасан бол өчигдөр 74 ахмад дайчинд шагналыг нь олгох байсан ч 54 нь л ирсэн байв. Тэдний хамгийн залуу нь 86 настай бол ахмад нь 100 гаруй настай буурай аж. 

Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдтэйгээ “ойрхон” болно

2015 оны 03 сарын 24      0      1746

  Иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүн хилээр авч гарахдаа зөвхөн МХЕГ-т хандаж гэрчилгээ авдаг. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох эрхийг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэхээр болжээ. 

Дэлхий дээр хөгжлийн бэрхшээлтэй нэг тэрбум гаруй хүн байдаг

2015 оны 03 сарын 24      0      2050

              Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэйгээс бараг 200 сая хүн үйлдлийн бэрхшээлтэй амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бүхий л хүрээнд хангах, хамгаалахад чиглэгдсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (ХБХЭТК)-ийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61/106 дугаар тогтоол батлагдаж, 2009 оны дөрөвдүгээр сараас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Конвенцийн гол...

Халдлагад өртсөн байж болзошгүй хоёр эмэгтэйн биеийн байдал хэвийн байна

2015 оны 03 сарын 24      0      1974

              АНУ-ын Виржиния мужийн Бурке хотод энэ сарын 8-нд Монгол Улсын иргэн, хоёр эмэгтэйг мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан байна. Тус мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газраас хэргийг шалгаж байгаа аж. Түүнчлэн сэжигтнүүдийг саатуулан, байцаалт аваад эхэлжээ. Хохирогчдын биеийн байдал хэвийн байна. Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Виржиния мужийн Фэйрфакс хотын Цагдаагийн газрын...

Монгол эмэгтэйг хөнөөсөн хэрэгтнийг олжээ

2015 оны 03 сарын 24      0      1830

  БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 17-18-нд шилжих шөнө нэгэн монгол эмэгтэй бусдын гарт амиа алдсан. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас гэмт хэрэгтнийг улс даяараа эрэн сурвалжилсны дүнд Эрээнээс 1000 гаруй км зайд байрлах Ухань хотоос сэжигтнийг баривчилсан байна. Монгол Улсын иргэн С нь Эрээн хотод гоо сайхны бүтээгдэхүүн зардаг байсан бөгөөд энэ сарын 12-нд БНХАУ-ын хилээр нэвтэрч, зургаа хоногийн дараа амиа алдсан байдаг. 

ОХУ-ын иргэн зөвшөөрөлгүйгээр архинаас гаргах эмчилгээ хийж байжээ

2015 оны 03 сарын 24      0      2159

“ОХУ-ын иргэн С.Н.М нь Эрхүү хотоос ирж архинаас гаргах эмчилгээг 850.000 төгрөгөөр хийж байна. Тухайн хүн Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх, мөн эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж өгнө үү” гэсэн иргэний хүсэлтийн  дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийжээ.  Шалгалтаар ОХУ-ын иргэн С.Н.М. нь Хан-Уул дүүргийн XI хороонд байрлан, архинаас гаргах эмчилгээ явуулж байсан бөгөөд Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ...

Францад монгол эмэгтэй учир битүүлгээр нас барлаа

2015 оны 03 сарын 24      0      1986

  Франц улсын Пираго хотод манай улсын иргэн М гэх эмэгтэй бусдын гарт амиа алджээ. Талийгаач учир битүүлгээр нас барсан байна. Энэ хэрэгт манай улсын нэг иргэнийг саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор талийгаачдийн ар гэрийнхэн Пираго хотод очсон гэнэ. Тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам талийгаачийн ар гэрийнхнийг гурван хүүхэдтэй нь уулзуулах, оршуулгын ажлыг гүйцэтгэх, цагдаад мэдүүлэг өгөх зэрэгт анхааран ажиллаж байна. 

Маргааш гамшгаас хамгаалах дадлага, сургалт болно

2015 оны 03 сарын 24      0      1784

  Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай”  А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад маргааш 16.00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалт зохион байгуулахаар боллоо. Үүнийг нийслэлийн Онцгой байдлын газарт болон  дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгалаа. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах...

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн дүрмийн төслийг боловсруулна

2015 оны 03 сарын 24      0      1654

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргаж, шинээр байгуулахаар төлөвлөж буй “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа ажиллах аж. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг ирэх дөрөвдүгээр сард багтаан эцэслэн боловсруулж...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй