37 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгоно

2015 оны 03 сарын 26      0      2217

  Өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, барилгын чулууны хуримтлал бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 66 аж ахуйн нэгж 86 талбайд өргөдөл ирүүлжээ. Тэднээс шүүлт хийж, Багахангайд нэг, Баянзүрхэд нэг, Налайхад ес, Сонгинохайрханд найм, Хан-Уул дүүрэгт 20, нийт 39 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн байна. Иймд байгууллагуудаас ирүүлсэн...

“Дэвжих трейд” компанид газар олголоо

2015 оны 03 сарын 26      0      2302

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” захирамж гаргасан. Энэ дагуу гуравдугаар сарын 5-нд зохион байгуулсан газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд ялагчаар “Дэвжих трейд” компани тодорсон. Тэгвэл тус компани дуудлага худалдааны үнэ болох  310 сая төгрөгөө бүрэн төлжээ. Иймээс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны  нутаг дэвсгэр дэх  “Авто худалдааны цогцолбор”...

Улаанбаатар хот Новосибирск хоттой хамтран ажиллана

2015 оны 03 сарын 25      0      2121

  Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд модон байшин, модон барилгын хорооллыг хөгжүүлэх, түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн хоёр хотыг хөгжүүлэх...

Тэтгэвэр, тэтгэмжийн 2.3 хувийг л ХААН банкинд байршуулжээ

2015 оны 03 сарын 25      0      2257

  ШӨХТГ-аас нийгмийн даатгалын байгууллага, Нийгмийн даатгалын санд шалгалт хийжээ. Шалгалтаар нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулах болон тэтгэвэр, тэтгэмжийг дамжуулан олгохдоо өрсөлдөөнийг хязгаарлан зарим банкинд давуу байдал олгосон байж. Тухайлбал, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн 45 гаруй хувийг олгодог ХААН банкинд нийт хадгаламжийн 2.3 хувийг байршуулсан байхад “Капитал” банкинд 35.7 хувийг хадгалуулжээ.  

1435 иргэн тэтгэврээ авч чадаагүй байна

2015 оны 03 сарын 25      0      2036

  Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд 1960 оны нэгдүгээр сарын 1 болон түүнээс хойш төрсөн даатгуулагч өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс нэрийн данснаас тэтгэвэр авахаар заасан. 2015 онд 55 нас хүрч, тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн 15.041 хүн байгаа аж. Эдгээрээс 1435 хүний тэтгэвэр тогтоолгох эрх нэгдүгээр сард үүсчээ. Гэвч өнөөдрийн байдлаар нэг ч иргэнд тэтгэвэр олгоогүй аж. Хууль хэрэгжихгүй байгаа шалтгааныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд...

Дугуй түгжих журам хүчин төгөлдөр бус

2015 оны 03 сарын 25      0      1939

  Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн оны зургадугаар сард нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам  баталсан. Холбогдох хуульд түр буюу удаан зогсохыг хориглосон замд зогсож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл хуульд зааснаас өөр зохицуулалт хийж, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид дугуй түгжих журам гаргасан нь мөн л хууль бус юм байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нээс өмнө машинаа ачуулсан иргэд мөнгөө буцаан авах боломжтой

2015 оны 03 сарын 25      0      2020

  Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Замын хөдөлгөөний удирдлагын төвд тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх, төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгосон. Гэвч энэ нь хууль бус үйлдэл гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ. Учир нь үйлчилгээний хураамжийн хэмжээг ЦЕГ-ын дарга тогтоох ёстой гэнэ. Харин ЦЕГ-ын дарга өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх зардлыг 55.000 төгрөг байхаар тогтоосноор нийслэлийн удирдлагууд алдаагаа зассан. Иймээс 70-80 мянган...

СӨХ-дын үйл ажиллагаанд шалгалт хийнэ

2015 оны 03 сарын 25      0      2001

ШӨХТГ-д нэг жилд ирж буй өргөдлийн 80-90 хувийг хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон гомдол эзэлдэг байна. 2014 онд 2869 өргөдөл ирсний 60 хувь нь байрны талбай дутуу, 25 хувь нь СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байжээ. Тухайлбал, лифт байнга ажилладаггүй, оршин суугчдын амар амгалан байдлыг хангадаггүй, цэвэр бохир ус, байр ашиглалт муу, иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй мөртлөө мөнгө авдаг гэх гомдол байнга ирж тухай бүрт нь асуудлыг шийддэг аж. Гэвч эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн...

Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх сургалт явуулав

2015 оны 03 сарын 25      0      2082

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд “Хүнсний үйлдвэрлэлд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Хүнсний үйлдвэр, үйлчилгээний байгууллагын удирдлага, хамт олны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадал (GMP, GHP)-г үйл ажиллагаанд нь амжилттай нэвтрүүлэх, албан ёсоор баталгаажуулахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх...

“Говийн чоно-2015” эхэллээ

2015 оны 03 сарын 24      0      2201

ОБЕГ, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлал хамтран “Говийн чоно-2015” газар хөдлөх гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцохоор Улаанбаатар хотноо өнөөдрөөс дадлага, сургуулилалт хийж эхэллээ. Энэ сарын 27-нд дуусах сургуулилтад ОБЕГ, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, АНУ-ын Ази Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Аляскийн үндэсний...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй