Цас орно

2015 оны 04 сарын 14      0      2186

  Өнөөдрөөс баруун болон төвийн нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст 16-18 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед 24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах бол 16, 17-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав...

Дөрвөн суманд гарсан түймрийг “даржээ”

2015 оны 04 сарын 14      0      2381

              Өнгөрсөн амралтын өдөр гурван аймгийн нутагт түймэр гарсан байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн Санжинт гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан. Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран нийт 85 хүн ажиллаж түймрийг цурамд оруулж, бүрэн унтраасан аж. Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн Ар хуурай, Түшиг сумын...

Хүний эрхийн 14 дэх илтгэлийг танилцуулав

2015 оны 04 сарын 14      0      2384

              Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг ХЭҮК өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр илтгэлийг иргэний нийгмийн байгууллагуудад танилцууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл 80 гаруй хүн оролцсон юм. ХЭҮК энэ удаагийн...

Ц.Эрдэнэбилэг ажлаа хүлээж авлаа

2015 оны 04 сарын 14      0      2352

              ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Эрдэнэбилэг өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо. Ц.Эрдэнэбилэг нь 1968 онд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. 1985 онд нийслэлийн 13 дугаар сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-ын Киев хотын Иргэний агаарын тээврийн инженерийн дээд сургуулийг агаарын тээврийн инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн, эдийн засгийн ухааны магистр цолтой.  АНУ,...

48 хүүхэд энд алга

2015 оны 04 сарын 13      0      2010

Эрх чөлөөний талбайд эгнүүлэн зассан ширээ, сандал дээр суух ёстой эзэн нь алга. Учир нь тэд зам тээврийн ослоор амиа алдаж, энэ хорвоогоос буцжээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өнгөрсөн баасан гаригт хоёр дахь жилдээ тэмдэглэв. Ийн 2014 онд зам тээврийн ослоор нас барсан 48 хүүхдийн суух ёстой байсан ширээ, сандал, хэрэглэх байсан дэвтэр, үзэг, тоглох байсан тоглоомуудыг тавьж, зул бадамлуулан...

Булган аймаг торгуулийн машинтай болов

2015 оны 04 сарын 12      0      3039

  Булган аймгийн Цагдаагийн газар бэлэн бус торгуулийн машинтай болжээ. Ингэснээр орон нутгийн цагдаагийн байгууллагууд дотроос Булган нь бэлэн бус торгуулийн машинтай анхны аймаг болж байгаа юм. Уг тоног төхөөрөмжийг ашиглах тогтоол, журмыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулан үйл ажиллагаандаа хэрэглэж эхэлсэн байна. 

Дорноговь аймагт мал төллөлт 22.6 хувьтай байна

2015 оны 04 сарын 12      0      2897

  Дорноговь аймагт энэ жил 721.439 хээлтэгч мал төллөнө. Энэ сарын 5-ны байдлаар аймгийн хэмжээнд хээлтэгч малын 22.6 хувь буюу 163.077 нь төллөж, 163.079 төл хүлээн авчээ. Тодруулбал, 1134 ботго, 999 унага, 2336 тугал, 87.381 хурга, 71.229 ишиг бойжиж байна. 

Далайгаар тээвэр хийхийг хориглов

2015 оны 04 сарын 12      0      3012

  Хөвсгөл далайд тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон шийдвэрийг Аймгийн засаг дарга нь гаргасан байна. ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбоотойгоор Хөвсгөл аймгийн иргэд болон худалдаа бизнес эрхлэгчид  мөсөн замаар зорчиж хил давах нь их байжээ. Цаг агаар дулаарсантай холбоотойгоор мөс цөмрөх аюултай нөхцөл байдал үүссэн аж. Иймээс иргэдийг хоёр улсын хилийн боомт байрладаг Ханх сумын Сантын даваагаар зорчихыг сануулж байна. 

Завхан аймагт хил дамнасан малын хулгай буурчээ

2015 оны 04 сарын 12      0      2968

  Завхан аймаг нь ОХУ-ын Тува улстай 165 км газраар хиллэдэг бөгөөд хилийн бүсэд малтай иргэн олон байдаг. Хоёр орны иргэд хууль бусаар хил даван мал хулгайлах явдал олон гарч байсан нь саяхан. Тэгвэл сүүлийн гурван жилд Завхан аймгийн Тува улстай хиллэдэг бүсэд малын хулгайн гэмт хэрэг нэг л бүртгэгдсэн байна.

Тэмээний ноосны бэлтгэлийн стандартыг өөрчлөв

2015 оны 04 сарын 12      0      2994

            Монголд төдийгүй дэлхийд ховордож буй тэмээн сүргийг өсгөх, амьдын ашиг шим, тэр дундаас ноосны ашиг шимийг нь нэмэгдүүлэх нь нэн чухал. Иймээс ноос бэлтгэх аргыг өөрчлөх, чанараар нь нарийвчлан ангилах, малчдад, ойлгомжтой болгохын тулд Тэмээний ноосны бэлтгэлийн стандарт (MNS0036:2007)-ыг шинэчилжээ. Хуучин стандартаар тэмээний ноосыг торомны, их биеийн, зогдор гэж  биеийн хэсэг, насаар нь хамтатган ангилснаар ноос...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй