Хятадад сургах тэтгэлгийн сонгон шалгаруулалт удахгүй зарлагдана

2015 оны 04 сарын 27      0      1640

   БНХАУ Засгийн газрынхаа тэтгэлгээр 2015-2016 оны хичээлийн жилд бакалаврт 20, магистрантурт 140, докторантурт 40 оюутныг боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, уул уурхай, газрын тос ба байгалийн хий, мал эмнэлэг зүй, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр сургахаар болж, сонгон шалгаруулалтаа зарлажээ. Шалгарууллатад оролцох хүсэлтэй иргэдийг ирэх тавдугаар сарын 8-10-ны хооронд бүртгэх аж. Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэдээс...

Балбад жуулчилж яваа Монгол иргэдэд шаардлагатай тусламж үзүүлж байна

2015 оны 04 сарын 27      0      1593

  Балба улсад жуулчилж байгаа А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдож, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байгаа билээ. Өнөө өглөө авсан мэдээгээр манай иргэд аюулгүй хоносон бөгөөд Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернет тасарч, байнгын чичирхийлэлтэй байгаа аж. Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн, одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонон, өнжин нислэгээ хүлээн...

217 оюутанг ажлын байранд бүртгэлээ

2015 оны 04 сарын 27      0      1779

МУИС-ийн төгсөгчдөд зориулсан “JOB FAIR” өдөрлөг боллоо. Өдөрлөгт 20 гаруй байгууллага, хоёр хөдөлмөрийн бирж оролцож 500 оюутанд үйл ажилагаагаа танилцуулж 217 оюутанг ажлын байранд бүртгэлээ. Өдөрлөг нь МУИС-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад тус сургуулийн төгсөгчдөөс хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, харилцан ашигтай хамтран ажиллахад нь чиглэгдсэн. 

Дэлхийн шилдэг их сургуульд сурах 35 оюутанд төлбөр олгохоор боллоо

2015 оны 04 сарын 27      0      1835

“Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу БСШУ-ы сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан, шалгуулагчдын баримт бичгийг үнэлэн, дэлхийн шилдэг 80 сургуульд тэнцсэн 96 шалгуулагчийг ярилцлагад оруулжээ. Ярилцлагыг биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулж, шалгуулагчдыг ажлын хэсгийн гишүүн тус бүрийн үнэлгээний дундаж оноогоор жагсаасан байна. БСШУ-ы сайдын төсвийн багцад 2015 онд гадаадад оюутан суралцуулахаар батлагдсан зардлын хэмжээнээс...

Долоон айлын хашааг ус дайран өнгөрчээ

2015 оны 04 сарын 26      0      1890

Цэвэр усны шугам хагарсны улмаас долоон айлын хашаанд ус оржээ. Азаар айлууд усанд автаагүй байна. Тухайн газарт УСУГ-ын шугам сүлжээ байрладаг учраас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгодоггүй аж. Гэтэл иргэн Мөнхболд газрыг худалдан авч, Гантөмөр гэж хүнээр гүний худаг гаргуулахаар өрөмдүүлсэнээс энэ бүхэн үүсчээ. Түүнчлэн өрөмдлөг хийн гүний худаг гаргахдаа нийслэлийн холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл ямар ч зөвшөөрөл аваагүй байжээ.

УСУГ-т 7-8 сая төгрөгийн хохирол учирлаа

2015 оны 04 сарын 26      0      1903

Баянзүрхийн товчооны орчим иргэд г үний худаг гаргахаар зөвшөөрөлгүй газар өрөмдсөнөөс, УСУГ-ын 800-гийн төв магистрал шугам ыг цоолсон. Үүнээс болж ус олгойдон, найм есөн давхар байртай тэнцэхүйц хэмжээний буюу 30 орчим метр өндөр усан оргилуур үүсчээ. Цэвэр усны шугам хагарсан дуудлага Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өн гөрсөн пүрэв гаригийн 19.50 цагт ирсэн бай даг .  Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой...

Цэвэр усны шугам хагарснаас 30 орчим метр өндөр усан оргилуур үүсээд байна

2015 оны 04 сарын 23      0      2903

Иргэд гүний худаг гаргахаар газар өрөмдсөнөөс болж, УСУГ-ын 800-гийн төв магистрал шугам хагарч, ус олгойдон, найм есөн давхар байртай тэнцэхүйц хэмжээний буюу 30 орчим метр өндөр усан оргилуур Баянзүрхийн товчооны ойролцоо үүсчээ. Цэвэр усны шугам хагарсан дуудлага Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өнөөдөр 19.50 цагт ирсэн байна.  Энэ дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн УСУГ-ын Ослын бригад ажиллаж, усыг...

Нэгдүгээр ангийнхныг бүртгэхэд дөрвөн хоног үлдлээ

2015 оны 04 сарын 23      0      2501

  Нэгдүгээр ангийн бүртгэл ирэх даваа гаригт эхэлнэ. Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт байхад л хангалттай. Шаардлагатай тохиолдолд байрны гэрчилгээ болон иргэний бүртгэлийн лавлагааг үзэх аж. Хүүхдүүдээс ямар ч хураамж, шалгалт авахгүй. Бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлийн Боловсролын газар ирэх даваа гаригт хэвлэлийн хурал хийнэ. 

Сувиллын цогцолбор нээлтээ хийнэ

2015 оны 04 сарын 23      0      2703

“Сүхбаатар” сувиллын цогцолбор ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус сувилал 65 ортой. Сэргээн засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг нийт 15 төрлийн тусламжийг дүүргийнхээ 15.000 гаруй ахмад, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн хүүхэд, жирэмсэн эхчүүд, суурь өвчтэй хүмүүст үзүүлэх аж. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Дамбадаржаагийн 32 дугаар гудамж, Гал унтраах 34 дугаар ангийн хойд талд байрлах...

Кабинетын эрхийг жилд нэг удаа олгоно

2015 оны 04 сарын 23      0      2674

  Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн кабинетын зааврыг шинэчилжээ. Өмнө нь кабинетын эрхийг жилд хоёр удаа олгодог байсан бол шинэ заавраар нэг удаа буюу зөвхөн аравдугаар сард өгөхөөр болжээ. Нийслэлийн Боловсролын газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодруулахад “Кабинетын эрхийг хоёр жилийн хугацаатай олгоно. Өмнө нь сургуулийн захирал “Ийм кабинетаа шалгуулмаар байна” гэж манайд ханддаг байсан. Одоо...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй