XI дүгээр сургууль удахгүй ашиглалтад орох нь

2015 оны 04 сарын 29      0      1741

  Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай XI сургуулийн 320 хүүхдийн суудалтай барилгын өргөтгөлийн ажил эхэлж, шав тавих ёслол боллоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2010 онд тус сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоох дүгнэлт гаргаж, 2013 оны II улиралд буулгаж эхэлсэн байдаг. Өнөөдөр 30 гаруй багш, 600 гаруй сурагчид 31 дүгээр сургуулийн байранд хичээллэж байна. Тус сургуулийн багш, сурагчид олон улсын математик, хими, физикийн...

“Монгол туургатны өв соёл”

2015 оны 04 сарын 29      0      1655

  ОХУ-ын Буриадын их сургууль, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургууль, МУБИС-ийн оюутнуудын бүтээлийн ийм нэртэй үзэсгэлэн энэ сарын 30-нд Монголын уран зургийн галлерейд дэлгэгдэнэ. Үзэсгэлэнд гурван улсын оюутнууд уран зураг, зураасан зураг, монгол зураг, зээгт наамал, уран хатгамал, уран баримал, уран дархан, уран сийлбэр зэрэг бүтээлээр оролцох аж. Түүнчлэн энэ үеэр “Боловсролын судалгаа-инновацийн хөгжил” эрдэм шинжилгээний хуралд оролцож буй эрдэмтэн судлаачдын...

“Арьс ширний салбар бохирдол ихтэй гэдэг буруу ойлголт”

2015 оны 04 сарын 29      0      1869

  ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, ШУТИС, ОХУ-ын Дорнод Сибирийн Технологи удирдлагын их сургуулиуд хамтран “Арьс шир судлал, арьс ширний үйлдвэрлэлийн биотехнологи ба автоматжуулалт” оюутны олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Хуралд нийт 28 судлаач оюутны бүтээл ирснээс шилдэг 14 илтгэлийг хэлэлцсэн. Тус эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч ХААИС-ийн МААБТС-ийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн багш Б.Итгэл...

“Оюутны хавар” урлагийн наадам болно

2015 оны 04 сарын 29      0      1645

  МУБИС санаачлан “Оюутны хавар” монгол туургатан оюутны урлагийн наадмыг ирэх сарын 2-нд хийхээр төлөвлөж байна. ОХУ-ын Буриадын их сургууль, ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн их сургууль, МУБИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулах энэхүү наадмын зорилго нь Монгол соёлын олон төрөл зүйлийг харилцан сурталчлах, хамгаалах, соёл хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, оюутнуудын урлаг гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Монголын мэдээллийн технологийг хэлэлцэнэ

2015 оны 04 сарын 29      0      1692

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газраас улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын мэдээллийн технологи-2015” эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 1-нд зохион байгуулахаар болжээ. Мэдээллийн технологийн чиглэлээр сургалт судалгаа эрхэлж буй байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл түгээх, шинжилгээ судалгааны ажлаа танилцуулах таатай нөхцөл бүрдүүлэхэд хурлын зорилго оршиж...

Замын хөдөлгөөний цагаан толгойн шилдгүүд тодров

2015 оны 04 сарын 29      0      1524

  Сургуулийн өмнөх насны хүүхдийг  зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг багаас нь зөв хэвшүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох, таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой-2015” тэмцээн боллоо. Хоёр үе шаттай явагдсан тэмцээний эхний шат дүүргийн цэцэрлэгүүдийн дунд, хоёр дах шат дүүргүүдээс шалгарсан багуудын дунд өрнөж,...

МУИС оюутны эрүүл мэндийг дэмжих аян өрнүүлнэ

2015 оны 04 сарын 29      0      1622

  20 мянга орчим оюутантай МУИС залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор ирэх сарын 1-14-ны хооронд “Оюутны эрүүл мэндийг дэмжих аян” зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр шүдний үзлэг, эмчилгээг 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлэх юм байна. Мөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, Биохимийн шинжилгээ (элэгний үйл ажиллагаа, иммунологийн шинжилгээ, өөх тосны солилцоо, эрдсийн солилцоо, вирусын маркер, хеликобактери) бамбай булчирхай...

Шар өвс шатаавал хариуцлага хүлээлгэнэ

2015 оны 04 сарын 28      0      1473

  Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 99 дуудлага иржээ. Тэдгээрийн 77 нь гэр хороолол, зусланд иргэд хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдсан тухай байж. Иймээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу ил гал гарган, өвс, хогоо шатаавал торгоно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.  

Усанд осолдож нас барсан иргэн архи уусан байжээ

2015 оны 04 сарын 28      0      1553

  Хан-Уул дүүргийн XI хороо Зайсангийн гүүрний дэргэд хүн усанд живлээ гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн усчин-аврагчид очжээ. Живсэн хүний цогцсыг 41 дүгээр сургуулийн хойд талд Туул голын эрэг дагуу урсаж байхад нь олсон байна. 50-55 орчим насны тэр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Мал эмнэлгийн сургуульд сурах бичиг бэлэглэжээ

2015 оны 04 сарын 28      0      1586

  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гаас ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд 160 сая  тѳгрѳгийн үнэ бүхий, 44 хичээлийн 565 ном, сурах бичиг бэлэглэв. Багш, оюутнуудаас санал аван, бэлэглэж буй дээрх сурах бичгүүд нь орчин үеийн мал эмнэлгийн шинжлэх ухаанд өргөнөөр хэрэглэгдэж байгаа аж. Зарим нь бүр 100 удаа хэвлэгдсэн дэлхийн шилдэг сурах бичиг гэнэ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй