Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн материалаа шуудангаар өгөх боломжтой

2015 оны 05 сарын 03      0      1662

  Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалаа шуудангаар өгөх боломжтой болголоо. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар “Монгол шуудан” ТӨХК-тай хамтран энэ бололцоог бүрдүүлсэн бөгөөд цаашид виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг шуудангаар авах боломжийг судалж байгаа гэнэ.

Татвар төлөгчдөд цахимаар лавлагаа өгч эхэллээ

2015 оны 05 сарын 03      0      2879

   Аж ахуйн нэгж , татвар төлөгч ид лавлагаа, тодорхойлолт оо цахим тайлангийн систем (www.e-tax.mta.mn)-ээс байгууллагын болон тендерийн гэсэн хоёр төрлөөр авах боломжтой боллоо. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд татварын албан д очих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардал хэмнэх,  хэрэгцээтэй үедээ цахим тайлангийн системээс хэвлэн авах боломж бүрд эж буй юм .     Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгож буй тодорхойлолтод татвар...

Нөөцийн махны борлуулалт 23.5 хувьтай байна

2015 оны 05 сарын 03      0      1713

  Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт нөөцийн мах худалдаанд гарсан. Тэгвэл өдгөө 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна.  Дашрамд дурдахад, үхрийн цул мах 8500, ястай нь 5950, ямааны цул мах 6500, ястай нь 4900, хонины ястай мах 5750 төгрөгөөр зарагдаж байна.

Э.Бат-Үүл Сөүл хотын хүндэт иргэн боллоо

2015 оны 05 сарын 03      0      1786

  Улаанбаатар, Сөүл хотын хооронд ах, дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа. Ойг холбогдуулан  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотноо айлчилж, “Улаанбаатарын өдөр”-ийг энэ сарын 1-3-нд зохион байгууллаа. Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, цол олгон, тэд...

“Хэрэглэгч тантай хамт” өдөрлөг болов

2015 оны 05 сарын 03      0      1659

  ШӨХТГ-т ирж буй өргөдөл, гомдлын 60 гаруй хувь нь орон сууцны талбайн хэмжээ дутсан, СӨХ-ны үйл ажиллагаа, үүрэн телефоны оператор компаниудын үйлчилгээ, кабелийн телевизүүдтэй холбоотой санал байдаг. Харин үлдсэнийг нь ажил үйлчилгээ авах явцдаа эрх ашиг нь зөрчигдсөн гомдол эзэлдэг аж.  Иймд хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүй байх, бараа бүтээгдэхүүн худалдагч, аж ахуй нэгжүүдийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ШӨХТГ төрийн бус байгууллага, аж ахуй эрхлэгчидтэй хамтарч...

Мэргэжлийн хяналт, гаалийнхан шалгалтаа хамтарч хийнэ

2015 оны 05 сарын 03      0      1926

  Хилийн мэргэжлийн хяналт болон гаалийн байцаагч нар хилээр нэвтэрч байгаа зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг энэ сарын 1-нээс хамтарч шалгахаар боллоо. Өмнө нь гаалийн байцаагч шалгасны дараа мэргэжлийн хяналтынхан шалгадаг, үүний дараа гаалийнхан дахин очиж татвар ногдуулдаг байсан нь бизнес эрхлэгчдэд цаг хугацаа алдах зэргээр хүндрэл учруулдаг байжээ. Мөн гаалийн байцаагч шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хяналтын байцаагчдад мэдэгдэн зорчигч, тээврийн хэрэгсэл, барааг...

217 цахим сайтын үйл ажиллагааг зогсоожээ

2015 оны 05 сарын 03      0      1741

  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өнөөдөр тохиож байна. Иймээс “Глоб интернэшнл” төв, “Нээлттэй нийгэм форум” хамтран дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг нээж “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал “Улстөрчид голцуу эзэмшдэг 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын жижиг зах зээлд оршин тогтнохын төлөө өрсөлддөг. Өнгөрсөн жил УИХ-аас олон нийтийн радио, телевизийн төсвийн дэмжлэгийг 50 хувиар бууруулж, 100...

МУИС-ийн Бизнесийн сургууль нь үндэсний шилдэг болов

2015 оны 05 сарын 01      0      3210

МУИС-ийн Бизнесийн сургууль нь Олон улсын бизнесийн сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл ACBSP-н албан ёсны түнш, оюутны мэдлэг ур чадварын хөндлөнгийн үнэлгээний Peregrine байгууллагаас олон улсад магадлан итгэмжлэгдсэн болон нэр дэвшигч Монголын 20 орчим их дээд сургуулиас Оюутны мэдлэг ур чадварын олон улсын хөндлөнгийн үнэлгээгээр тэргүүлж “Үндэсний шилдэг сургууль”-аар шалгарлаа. Түүнчлэн Peregrine Academic Service байгууллагаас нэг жилийн хугацаанд үр...

Боловсролын төлөө саналаа өгцгөөе

2015 оны 05 сарын 01      0      2733

Дэлхийн долоон сая гаруй хүн оролцсон судалгаагаар “Таньд хамгийн их хэрэгтэй байгаа, чухал зүйл юу вэ” хэмээн асуухад олонх нь чанартай боловсрол хэмээн хариулжээ. Эндээс боловсролын ач холбогдол, үнэ цэнийг харж болно. Тэгвэл ЮНЕСКО болон олон орны Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд 2015 он гэхэд боловсролыг бүх нийтэд олгох зорилгоор 2001 оноос эхлэн жил бүр  “Үйл ажиллагааны долоо хоног” - ийг тэмдэглэх болжээ. Манай боловсролын...

Хүүхдийг зодож шийтгэж болохгүй

2015 оны 04 сарын 30      0      1755

  Өнөөдөр Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр.  Дэлхий нийт энэ өдрийг 1998 оноос тэмдэглэж иржээ. Харин манай улс Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар 2006 оноос жил бүр тэмдэглэх болсон. Олон улсад эцэг эхчүүд, асран хамгаалагчид, сурган хүмүүжүүлэгчид хүүхэдтэй хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэн энэ өдрийг өнгөрүүлдэг аж. Хүүхдийг буруу зүйл хийсний төлөө гар хүрэх, загнаж доромжлох, ялгаж...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй