Чингисийн талбайд хээрийн хоолоор үйлчилнэ

2015 оны 05 сарын 04      0      1387

  Эх орны дайнд ялсны 70 жилийн ойг Монгол Улс хэрхэн тэмдэглэх талаар Батлан хамгаалах яам, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ. Энэ сарын 8-нд Соёлын төв өргөөнд баярын хурал, концерт болох бол 9-нд Зайсан дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөхөөр болжээ. Мөн тус өдрийн 14.00 цагт Чингисийн талбайд албан ёсны нээлт болж, лед дэлгэц байрлуулан анх удаа Москва хотын Улаан талбай дахь ёслолын жагсаалыг 16.00 цагаас шууд дамжуулан үзүүлэх аж....

Галт зэвсэг хилээр нэвтрүүлэхийг завдав

2015 оны 05 сарын 04      0      1413

  Энэ сарын 2-нд ОХУ-ын иргэн С.И Дорнод аймгийн Эрээнцав  боомтоор гар буу, 43 ширхэг сумыг автомашиныхаа голын хайрцганд нууж, Монголын хил нэвтрэхээр завджээ. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын  шалгагч илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  

Малын халдварт өвчин 18 удаа гарчээ

2015 оны 05 сарын 04      0      1617

  Нийслэлийн Хан-Уул дүүрэгт гахайн мялзан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн  суманд хонины цэцэг өвчин гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд боом хоёр, Булган аймгийн нэг суманд цусан халдвар өвчин нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд галзуу өвчин 11 удаа бүртгэгджээ. Нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчин 18 удаа гараад байна. 2015 он гарсаар давхардсан тоогоор 11 аймаг 21 сум, нийслэлийн нэг дүүргийн нутагт...

Азийн залуучуудыг цэвэр хот угтна

2015 оны 05 сарын 03      0      1681

  Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий ассамблейг энэ сарын 18-21-нд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон. Чуулганд  Азийн 23 улс орны нийт 600 орчим зочид төлөөлөгч оролцох юм. Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын үүрэг оролцоо, залуучуудын...

Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүд хандивын аянд нэгдлээ

2015 оны 05 сарын 03      0      1854

       Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооны тэргүүн П.Баттулгуурын санаачилгаар түймэрт өртсөн зүүн гурван аймгийн  залуу малчдад туслах хандивын аяныг Монголын залуучуудын холбооны бүх шатны байгууллагаар дамжуулан зохион байгуулах шийдвэр гарсан билээ. Хурлын үеэр Үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүд энэхүү хандивын аянд нэгдсэн юм. Тухайлбал, “Улаанбаатар смарт”...

Хан Хэнтийн залуус спортын таван төрлөөр өрсөлдөж байна

2015 оны 05 сарын 03      0      1776

  Монголын залуучуудын холбооны 2014 оны шилдгээр шалгарсан Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Алтан цом-2015” спортын наадмыг хоёр дах жилдээ амжилттай зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн тэмцээнд 18 сум гурван тосгоны  800 гаруй  тамирчин оролцож, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар гэсэн таван төрлөөр өрсөлдөнө. Тэмцээний төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулж багийн нийлбэр дүнгээр эхний таван...

Монголын залуучуудын холбоо “Ногоон” санаачлагуудыг ногоон гэрлээр дэмжинэ

2015 оны 05 сарын 03      0      1788

  Монголын залуучуудын холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүрийг баян болгох зорилт дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож байгаа. Тэгвэл тавдугаар сарыг “Ногоон” сар болгон зарлалаа. Ийн “Ногоон ирээдүй”, “Ногоон гэрэл асаая” уриа дэвшүүлэн ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Багануур дүүрэгт мод тарих өдөрлөг, эко аялал, “Экологи-2015” улсын олимпиад зохион байгуулж,...

Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгууллаа

2015 оны 05 сарын 03      0      1778

  “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан төсөл хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулж хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийг үүсгэн байгууллаа. Тус корпораци нь Улаанбаатар хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, нийслэлийн эдийн засгийн...

”ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР” БОЛлоо

2015 оны 05 сарын 03      0      1974

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх, сурталчлан түгээх, өвлүүлэн үлдээх арга хэмжээний хүрээнд БСШУЯ, Үндэсний номын сан, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Жилээс  жилд цар хүрээ нь  тэлэн өргөжиж тус баярын нээлт өнөөдөр боллоо. Энэ үеэр БСШУЯ-аас "Үндэсний бичиг үсэг түгээн...

“Үнэний төлөө” шагналын эзэн тодров

2015 оны 05 сарын 03      0      1955

  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб интернэшнл” төв, “Нээлттэй нийгэм форум” хамтран дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг хийв. Энэ үеэр “Глоб интернэшнл” төвийнхөн хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналыг “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт гардууллаа. Тэрбээр 2012 оны арваннэгдүгээр сард албан тушаалтнууд азын дугаарыг эрх мэдлээ ашиглан, их хэмжээний мөнгөөр зардаг тухай нийтлэл...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй