BRT төслийн нэгдүгээр шатны санхүүжилтийг шийдвэрлэлээ

2015 оны 05 сарын 05      0      1917

  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар  хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг УИХ-аар баталсан. Уг хөтөлбөрийн анхан шатны санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат,  Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр нар гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий...

91 суманд галзуу гарав

2015 оны 05 сарын 05      0      1866

              Өнөөдрийн байдлаар галзуугаар 18 аймгийн 91 сумын 147 голомтод 222 мал, амьтан өвчилсөн байна. Тэдгээрийн 40.5 хувийг үхэр, 31.9 хувийг  нохой, үнэг, чоно эзэлж байгаа аж. Харин боомоор гурван аймгийн есөн сумын 15 мал өвчилжээ. Өнгөрсөн оны мөн үед гурван аймгийн зургаан сумын зургаан мал боом туссаж, галзуу 17 аймагт бүртгэгдэж, давхардсан тоогоор 128 суманд 408 мал, амьтан өвчилж байсан гэнэ.

Хонин цэцгээр 130 мал өвчилжээ

2015 оны 05 сарын 05      0      1542

  2015 он гарснаас хойш Сүхбаатар аймгийн  Баруун-Урт, Дарьганга, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн суманд хонины цэцэг өвчин бүртгэгджээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд есөн хонь, Дарьганга суманд долоон  хурга, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд таван хонь, зургаан хурга, Дорнод аймгийн Матад суманд 39 хонь, Баянтүмэн суманд 62 хурга, хоёр хонь, нийт 130 мал өвчилсөн байна. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймагт 100...

Шүлхийгээр мал нэмж өвчлөөгүй тул хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ

2015 оны 05 сарын 05      0      1540

  Ховд аймгийн Булган суманд өнгөрсөн хоёрдугаар сард шүлхий өвчин гарсан. Ийн тус аймгийн Булган, Үенч сумын дөрвөн голомтод нийт 922 мал өвчилсөн юм. Харин  өнгөрсөн гуравдугаар сарын 14-нөөс хойш мал нэмж өвчлөөгүй тул өчигдөр хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна. Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакцинаар Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумын 312.665, Баян-Өлгий аймгийн Булган сумын 34.741 малыг I ээлжийн...

Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн хамрагдалт 70 хувьд хүрчээ

2015 оны 05 сарын 05      0      1353

  2013-2015 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт  төрийн өмчийн зургаан цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр байгуулагдсан байна. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2126-аар нэмэгдэж, дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 70 хувьтай болжээ. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 35, төрийн бус өмчийн 102 цэцэрлэгт 17.081 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшин суралцаж байгаа юм байна.  

“Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц”

2015 оны 05 сарын 05      0      1237

  Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн XI хуралдаанаар  “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форум хийхээр болсон. Энэ дагуу форумыг манай улсад анх удаа нийслэлийн дүүргийн Засаг дарга, дүүргийн Боловсролын хэлтэс зохион байгууллаа. Форумд Япон, Комбаж, ОХУ, БНСУ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан төлөөлөгч, нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн цэцэрлэгийн эрхлэгч гээд 250 гаруй төлөөлөгч оролцсон. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Даяаршиж...

Түймрийн улмаас гарсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна

2015 оны 05 сарын 04      0      1510

  Дорнод аймгийн Булган сума нд гарсан хээрийн түйм эр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын зүүн тала ар гурав , баруун талаар нэг , аймгийн төв Баруун-Урт сум руу 20 км ойртс о ныг онцгой байдлын аврагчид, нутгийн иргэд шуурхай ажиллан, цур ман д оруулсан. Гэвч салхины хурд 18-20 м етр секунд , зарим үед түүнээс ч хүчтэй байгаа учир 100 гаруй км газрыг хамарсан түймэр цурамнаас алдагдаж, дахин дэгдэх магадлалтай гэнэ . Өнгөрсөн шөнө зүүн...

Дорнод аймгийн манлайлагч 100 залуу уулзлаа

2015 оны 05 сарын 04      0      1385

  Монголын залуучуудын холбооны салбар Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооноос санаачлан Дорнодын Манлайлагч-100 залуусын уулзалтыг Улаанбаатар хотноо  амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд улс төр, төрийн бус байгууллага, бизнес, аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлчилгээний болон соёл урлаг, спортын салбарт амжилттай ажиллаж буй Дорнод нутгийн 100 гаруй залуус оролцжээ.  “Улстөрд шинэ манлайлагч” нэвтрүүлгийн...

“Залуу хүн-2015” цуврал лекцийн 10 дахь зочноор Б.Бадмаа уригдлаа

2015 оны 05 сарын 04      0      1330

  Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын 10 дахь буюу хамгийн сүүлчийн зочноор “Мах импекс” ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа уригдлаа. Тэрбээр “Боломж-Ажлын гараа-Бидний амьдрал” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүлэхээр болсон байна. Спортын сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр арван жилийн хугацаанд яаж өнөөдрийн...

Чөлөөлөх дайн Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлсөн

2015 оны 05 сарын 04      0      1474

  Энэ жил эх орны болон чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа. Нийслэлийн Засаг дарга Ой тэмдэглэх тухай А/337 дугаар захирамж гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссыг баталжээ. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хурандаа С.Ганболд “1945 оны чөлөөлөх дайн бол дэлхийн II дайны төгсгөл. Энэ дайнд гурван фронтын 1.5 сая цэрэг бүхий...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй