ХААИС ОРЧИН ҮЕИЙН 12 ЛАБОРАТОРИТОЙ БОЛОВ

2015 оны 06 сарын 25      0      2866

  БНСУ-ын Койка олон улсын байгууллагын санхүүжилтээр Хангёны их сургууль  ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй "Байгальд ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих" төслийн хүрээнд ХААИС-д  өндөр технологи бүхий таван лаборатори байгууллаа. Энэ төслийн нийт санхүүжилт 1.6 сая ам.доллар бөгөөд хоёр жил гаруй хугацаанд хэрэгжиж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий таван лаборатори, бүрэн автомат хоёр гидропоник хүлэмжийг ашиглалтад оруулаад байна. Эдгээр...

“МУИС пресс” хууль зөрчөөгүй гэв

2015 оны 06 сарын 25      0      2634

  МУИС-ийн багш Т.Дүгэрсүрэн асан алдарт Жангарын туулийн 12 бүлгийг 1963 онд Халимаг хэлнээс халх аялгад хөрвүүлж, нийтийн хүртээл болгожээ. Хожим 26 бүлгийг бүрэн эхээр нь хөрвүүлж, зохиогчийн эрхээ авсан боловч хэвлүүлж амжилгүй өөд болсон байна. Тэрбээр дээрх 26 бүлгийг бүрэн эхээр нь хэвлүүлж, нийтийн хүртээл болгохыг хань, үр хүүхдүүддээ гэрээсэлсэн аж. Гэтэл МУИС-ийн “МУИС пресс” вэб хуудсаараа дамжуулан Жангарын туулийг 49.90 ам.доллараар үнэлэн борлуулж байсныг...

Непалийн газар хөдлөлтөнд ажиллаж байсан залуус Монголд ирлээ

2015 оны 06 сарын 24      0      2661

   “Нийгмийн хөгжилд залуусын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн чуулга уулзалт энэ баасан гаригт эхэлнэ. Долоо хоног үргэлжлэх тус чуулган Улаанбаатар хотноо болох юм. Энэ чуулга уулзалтад Зүүн хойд Азийн зургаан орон, олон улсын байгууллага болон Монголын төр, нийгэм, залуучуудын төлөөлөл 200 гаруй залуус оролцохоо мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ чуулганд оролцохоор АНУ-ын Виржиниа хотын гал сөнөөгчид Улаанбаатар хотод ирлээ. Нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйгээс...

Шинэ Зеландын үндэсний баатар Зүүн хойд Азийн чуулга уулзалтад оролцоно

2015 оны 06 сарын 24      0      2699

   “Нийгмийн хөгжилд залуусын сайн дурын оролцоо” Зүүн хойд Азийн чуулга уулзалт энэ сарын 26-наас долдугаар сарын 2-нд Улаанбаатарт болох юм. Тус чуулга уулзалтад Шинэ Зеландын үндэсний баатар, сайн дурынхны үлгэр дууриалал болсон Сэм Жонсон оролцохоор ирээд байна. Жирийн нэгэн фермер залуу гамшигаас урьдчилан сэргийлэх, хүмүүсийн бүтэшгүй хэмээгддэг зүйлүүдэд өөрийгөө сорих, бусдад туслах ажлыг найзуудтайгаа хамтарч эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр 26-хан настай бөгөөд...

”Бид сайн үйлсэд нэгдэж байна”

2015 оны 06 сарын 17      0      1946

 Ядарч яваа нэгэнд чадахынхаа хэрээр туслах, хог хаяхгүй байх, мод тарих гээд сайн үйлс хэн нэгэн, ямар нэгэн үйлдлээр хязгаарлагддаггүй. Тэд байгаль орчноо хамгаалах, аливаа гамшгаас сэргийлэх, аюул, эрсдэлийг бууруулах гээд олон салбарт хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэгвэл Монголын төдийгүй өөр олон орны сайн үйлс хийдэг залуус Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 2-нд чуулахаар боллоо. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ....

Байгаа бүхэндээ баярла

2015 оны 06 сарын 14      0      3159

Хөхөрсөн царай, түрдэг орон дээрх хөшсөн хүйтэн бие. Хамгийн сүүлд ийм л дүр төрх харсан. Хэзээ ч дахиж уулзахгүй, харахгүй болсон тэр минь хэлэхгүй, сануулахгүй явчихаж. Амьсгал хураасан гэдгийг нь сонссон ч, эргээд амилчих юм шиг санаж, найман давхар руу хар гүйхээрээ гарахад хаалга нь онгорхой. Хүйтэн, хөндий, чив чимээгүй өрөөнд “хэлгүй, дүлий” хүмүүс байна. Өдөр бүр энэ хаалгаар орж байгаагүйдээ харамслаа. Үнэн байж, тэр нэг ч үг хэлэлгүй, баяртай ч гэлгүй энэ хорвоогоос...

Оюутнууд эмнэлгийн хүүхдийн ТОГЛООМЫН ӨРӨӨ ТОХИЖУУЛАВ

2015 оны 06 сарын 10      1      4662

Энэ жил төсөв хаа хаанаа хүрэлцэхгүй, төрийн байгууллагууд чардайж, өргөл барьц гуйж, бадарчлах нь холгүй байгаа. Эрүүл мэндийн салбарыг ч энэ байдал тойрч бус дайрч, эмнэлгүүдийн эмийн төсөв танагдсан. Тэгвэл улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа үед оюутнууд санаачлан, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасагт тоглоомын өрөө гарган, түүнийгээ тохижуулсан байна. Таван хүүхэд хэвтэн эмчлүүлдэг, мөөгөнцөртөж, эм, тариа үнэртсэн өрөө өдгөө хүүхэлдэйн киноны...

116 дугаар сургуулийн сурагчид хоёр талдаа хэвлэдэг машинтай боллоо

2015 оны 06 сарын 08      0      2542

  Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургууль 92 сурагчтай ч сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг хангалтгүй. Харин Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хараагүй иргэдэд зориулсан, манайд байхгүй шинэ технологийн, хоёр талдаа хэвлэдэг машинтай болсноор жирийн сургуульд хэрэглэдэг сурах бичгийг хэвлэн, ашигладаг болж байна. Ийм хэвлэгч машиныг мөн Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өгсөн юм. Тус номын сангийн “ярьдаг” номын мэргэжилтэн М.Цэнгэл...

Сэргээн засалтын тоног төхөөрөмж ажиллуулах боловсон хүчин дутагдалтай байна

2015 оны 06 сарын 08      0      2345

              Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвөөр жилд 3000 гаруй хүн үйлчлүүлдэг. Өнөөдөр  дугаар авсан хүн сарын дараа л эмчилгээ хийлгэх урт дараалал үүсчээ. 21 аймаг, есөн дүүрэгт салбартай болохгүй л бол энэ ачаалал буурахгүй гэдгийг төвийнхөн хэлж байлаа. Дараагийн тулгамдсан асуудал нь тоног төхөөрөмж ажиллуулах боловсон хүчин гэнэ. Тус төвийн захирал Б.Нарантуяа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа газраасаа...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах боломж бүрдлээ

2015 оны 06 сарын 08      0      2370

  Монгол, Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжаар 11 байгууллагад 300 сая иен буюу 4.5 тэрбум төгрөгийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалт, эмчилгээ, үйлчилгээ, оношилгоо, харилцаа мэдээллийн хэрэгсэлд зориулсан 22 төрлийн 233 тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг 2015 онд багтаан нийлүүлэхээр болсон. Энэ хүрээнд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн...

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн...    » Дэлгэрэнгүй