МУИС-ийн дотуур байрны төлбөр 230 мянгаар нэмэгдэв

2015 оны 08 сарын 17

Энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 19 мянга гаруй хүүхэд төгссөн. Урьд жилүүдээс хоёр дахин цөөн хүүхэд төгссөн учраас их, дээд сургуульд элсэх оюутны тоо ч мөн энэ хэрээр багасаж байгаа.

Үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн томоохон их, дээд сургуулиуд алдагдлаа нөхөхийн тулд сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хувийнхан урьд жилийнхээ үнийг барьж буй.

Тэгвэл дотуур байрны үнэ ч мөн үүнтэй адил байна. Тодруулбал, МУИС-ийн дотуур байрны нэг жилийн төлбөр өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 630 мянга, МУБИС-ийнх 65 мянгаар нэмэгдэж, 385 мянга болжээ.

АШУҮИС 380 мянгаас 430, ШУТИС 400 мянгаас 450, “Улаанбаатар” их сургууль 400 мянгаас 450 мянга болгон нэмсэн байна.

Харин “Оюутны өргөө” цогцолборын дотуур байрны төлбөр 780 мянгаас 850 мянган төгрөг болж өсчээ.

Тэгвэл “Их засаг” их сургуулийнх 450 мянга, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийнх 650 мянган төгрөг хэвээрээ байна.

Э.ЭРДЭНЭ


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба