Улиастай, Гачууртын 1.4 км замыг өнөөдөр хаана

2015 оны 08 сарын 13

 

Улиастай, Гачуурт чиглэлийн 11 км замыг “Үйлсийн зам” компани нийслэлийн 6.123 тэрбум төгрөгөөр засаж байгаа. 8.4 км замынх нь ажил дуусаж, үлдсэнийг нь долдугаар сарын 30-наас засах байв. Гэвч иргэдэд мэдээлэл хүрээгүйн улмаас хугацааг наймдугаар сарын 8 болгон хойшлуулж, 2.6 км замын 1.4-ийг нь 14 хоногт засахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд тус замаар иргэд машинтай зорчих боломжгүй тул ийм хэмжээний газар алхах шаардлагатай болсон. Гэтэл оршин суугчид үүнийг эсэргүүцэн, зам хаасан тэмдэг, тэмдэглэгээг машинаараа мөргөн, зорчсон байна. Гүйцэтгэгч компанийнхан арга ядахдаа маргааш нь буюу наймдугаар сарын 9-нд замыг нээж, ажил зогссон байна. Харин нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж тэргүүтэй албаныхан өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа. Ийн замыг өнөөдөр орой хааж, засварыг 14 хоногт багтаан хийхээр болов. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба