“Залуудаа сайхан амьдаръя”

2015 оны 08 сарын 13

Монголын Залуучуудын холбоо “Бүтээе” уриан дор 2015 оныхоо үйл ажиллагааг чиглүүлж байгаа. Тэгвэл энэ  наймдугаар сарыг “Залуудаа сайхан амьдаръя” уриатайгаар  “Залуу” сар болгон зарлалаа. Энэ нь залуучуудын нийгмийн идэвхийг сайжруулах, тэдний дуу хоолойг сонсож, орон нутгийн залуучуудад хүрч ажиллах, мөн залуучуудын байгууллагуудыг чадавхжуулах зорилготой аж. Уг сарын хүрээнд залуучуудын бүсийн чуулганууд зохион байгуулж, орон нутаг дахь залуусынхаа дуу хоолойг сонсох, “All operations-2015” өдөрлөг зохион байгуулах гэнэ. Мөн “Хөдөлмөр зуучлал” хэлэлцүүлэг, “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөжээ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба