Өмнөд бүсийн залуус чуулна

2015 оны 08 сарын 13

 

Монголын Залуучуудын холбоо нь Монгол орны 21 аймаг, 330 сум, есөн дүүрэгт салбартай бөгөөд өнгөрсөн зургадугаар сараас бүсийн чуулга уулзалтууд зохион байгуулсан. Зургаан жилийн турш чуулаагүй залуус энэ жилээс эхлэн бүс бүсээрээ нэгдэн, хуралдаж байгаа нь энэ.  Өнгөрсөн зургадугаар баруун бүсийн чуулга уулзалт Баян-Өлгий аймагт, наймдугаар сард төвийн бүсийн чуулга уулзалт Орхон аймагт болсон. Тэгвэл энэ сарын 14-16-нд өмнөд бүсийн буюу Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн залуус Баянхонгор аймагт чуулах юм. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба