Аж ахуйн нэгжүүд 9.6 тэрбум төгрөгийн тохижилт хийжээ

2015 оны 08 сарын 13

 

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд есөн дүүргийн 152 хороонд  51 ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгүүд аж ахуйн нэгж, иргэдийн цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтын ажилд үнэлгээ өгч, үүрэг даалгавар биелүүлээгүй газруудад өнгөрсөн тавдугаар сараас гахай, ахиц дэвшил гаргасан газруудад инээмсэглэл бүхий наалт наасан.   Уралдааны хугацаанд давхардсан тоогоор 73.033 байгууллага, аж ахуйн нэгжийг шалгасан бөгөөд тэд 9.6 тэрбум төгрөгийн тохижилт, 144.8 га талбайд цэвэрлэгээ, угаалга, 23.4 га талбайд ногоон байгууламж хийжээ. Нийт 2186 аж ахуйн нэгжийн тохижилтыг үнэлж инээмсэглэл, 1368 байгууллагад гахай наасан юм. Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй  16  аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар, нэг байгууллагын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоогоод байна.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба