Ч.Мөнгөндалай зүүн аймгуудыг дугуйгаар тойрно

2015 оны 07 сарын 02

 

            Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч унадаг дугуйгаар эх орныхоо баруун аймгуудыг тойрон аялж, хүсэл мөрөөдөл байхад юуг ч хийж болдог гэдгийг монгол түмэндээ харуулсан, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай энэ удаа эх орныхоо зүүн аймгуудыг тойрон аялахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн жил баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулсан юм. Тэгвэл энэ удаа Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн 60 гаруй сум, суурин, хилийн гурван зурвасаар дайран, ойролцоогоор 5000 гаруй км зам туулах аж. Бэлтгэл ажил дуусч байгаа бөгөөд энэ аяллыг хийснээр Монгол Улсыг дугуйгаар тойрсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн болж, түүхэнд бичигдэх юм байна.

Аяллаа энэ сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж тооцоолж байгаа аж. Түүний энэхүү эр зориг, сэтгэл зүтгэл гарган хийж буй дугуйн аяллыг дэмжин ажиллахыг хүссэн хувь хүн, албан байгууллагууд 88694547 утсаар холбогдож болох юм байна. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба