Залууст зориулсан наадам Хүй долоон худагт болно

2015 оны 07 сарын 01

 

Үндэсний их баяр наадмаар Монголын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын наадам”-ыг дөрөв дэх  жилдээ зохион байгуулах гэж байна.
Хүй долоон худгийг зорин очих залууст зориулсан “Залуусын наадам”-ын нээлт ирэх долдугаар сарын 11-ний 13.00 цагт болох юм. Уг наадамд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус залуучуудын байгууллагууд, урлаг спортын залуу одод, залуучуудыг дэмжигч компаниуд, төрийн түшээд оролцоно. Залуусын наадам нь монгол ёс заншлаа дээдлэх, бахархах сэтгэлгээг залуучуудад түгээдгээрээ онцлогтой. Энэ жилийн хувьд залуустаа зориулж майхан барих бүс байгуулж, залуусын ая тухтай наадах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба