Эрсдэл ихтэй объектын тоо буурчээ

2015 оны 07 сарын 01

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ. “Тайлан-100” арга хэмжээний хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, улсын байцаагчдаа оролцуулан цахим хэлбэрээр явууллаа. Тайлангийн хурлаас Мэргэжлийн хяналтын байгууллага оны эхний хагаст “Эрсдлийн удирдлагын стратеги дээрээ хяналт шалгалтын нийгэмд үзүүлэх үр нөлөөг тодорхой болгосон, хийх ажлын цар хүрээ, зорилт, бодлого, үр дүн илүү оновчтой, “Дунд хугацааны төлөвлөгөө”-тэй, шилэн хяналтын системтэй, мэдээллийн нэгдсэн сантай, цахим хяналтын системтэй, байцаагчийн жилийн ажлын нормативтай, үйл ажиллагааны шинэ журамтай болох зэрэг чиглэлээр томоохон ажлын эхлэл тавигдсан гэж дүгнэлээ. Салбарын хэмжээнд тодорхой чиглэлүүдээр дүн шинжилгээ хийх ажлаа эрчимжүүлсэн, хяналтын хуудас, эрсдлийн үнэлгээ хийх ажлыг сайжруулах үе шат бүхий хөтөлбөрийн хэрэгжилтээ эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн оны эхний хагаст эрсдлийн удирдлагын системтэй болох эхлэх тавигджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд “Төлөвлөлт, гүйцэтгэл“-ийн сарын менежмент нэвтэрч, сар бүр төлөвлөлтөө тодорхой болгох, гүйцэтгэл, явцаа дүгнэх, харьцуулах, хяналтын хуудасны хэрэгжилтийг мэдээллийн санд оруулах, дүн шинжилгээ хийж удирдлагад танилцуулах, нэгж байгууллагуудаа хүргүүлэх ажил хэвшлээ.

Оны эхний хагас жилийн байдлаар 8826 төлөвлөгөөт шалгалт, 3209 төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн нь 2015 онд төлөвлөсөн нийт шалгалтын 62.8 хувийг, нийт зөвлөн туслах үйлчилгээний 47.5 хувийг эзэлж байна. Энэ нь төлөвлөсөн ажил зохих хэмжээнд явж байгаа гэсэн үг юм.

Төлөвлөгөөт шалгалтад эхний хагас жилд 8826 обьект хамрагдсаны 98.9 хувьд нь  хяналтын хуудас ашигласан байна. Мөн төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээнд 2924 обьект хамруулсны 97.1 хувьд нь хяналтын хуудас ашиглажээ. Энэ нь 2014 он болон өмнөх онуудтай харьцуулахад Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд хяналтын хуудас ашиглах чиглэлээр томоохон ахиц гарсныг харуулж байна. Эрсдэл өндөртэй обьектуудад хяналт шалгалтаа чиглүүлэх бодлого баримталж ажилласнаар  өнгөрсөн онтой харьцуулахад их эрсдэлтэй обьектын тоо багасч бага, дунд эрсдэлтэй рүү шилжсэн нь хяналт шалгалтын үр дүн юм. Ингэснээр хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж байгаль орчны болон хөдөлмөрийн, бусад аюулгүй ажиллагааны олон хууль журам, стандартын хэрэгжилт хангагдаж байна. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба