Модон гүүрийг төмөр бетон болгон шинэчиллээ

2015 оны 07 сарын 01

Булган аймгийн Засаг даргын 2012-2016 оны хооронд хэрэгжүүлэх "Шинэ Булган" мөрийн хөтөлбөрт Зүүн түрүүний модон гүүрийг төмөр бетон гүүр болгоно гэсэн заалт бий. Тэгвэл дээрх ажлыг хэрэгжүүлж энэ онд орон нутгийн хөгжлийн сан болон авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 393 сая төгрөгийн өртөг бүхий  44 тоннын даацтай,  18 метр урттай,  төмөр бетон гүүрийг барьж ашиглалтад орууллаа. Зам гүүрийн чанараараа Монголдоо тэргүүлэгч “ЗМЗ” компани тус гүүрэнд 30-40 жилийн баталгаа өгч байна. Машин явахад тун хүндрэлтэй байсан хуучин модон гүүр ийнхүү төмөр бетон гүүрээр солилоо.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба