МАШИНЫ “МАНААЧ”

2015 оны 05 сарын 25

Холын газрыг хомбон туурайгаараа товчилдог хийморьлог адгуусаар ажлаа амжуулсаар XXI зуунтай золгосон монголчууд ойрмогхоноос хотын, хөдөөний, малчин, сэхээтэн ялгалгүй моторт техник хөлөглөх болов. Малчны хотонд ч, ажилчны хашаанд ч морь биш машин сойгоостой. Дуртай үедээ юүлж унадаг дөрвөн хөлт унаагаа дөрвөн дугуйтаар сольсон хэрнээ татвар төлөх, үзлэгт оруулах, дугаар авах, хасуулах, бүртгүүлэх гэхчилэн дагах хариуцлагыг нь хайхралгүй, морь шигээ санасаар иржээ. Үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дарга Ж.Эрдэнэбаатарын ажлын нэг өдрийг өнгөрсөн лхагва гаригт сурвалжлав.

Өмнөх өдөр нь утсаар ярихад “Маргааш Авто тээврийн үндэсний төвд захирлын зөвлөлийн шуурхай хуралтай. 08.30 цагт тэнд уулзъя” гэв. Иргэдийн машин, уул уурхайн компаниудын тээвэрлэлт, хот, улс хоорондын зорчигч тээвэр гээд бүхий л машины бүртгэл, техникийн бүрэн бүтэн байдалд хараагаа бэлчээдэг энэ байгууллагын ажилтнууд хүний эрүүл мэндэд санаа тавьдаг эмч, бүрэн улсын тусгаар тогтнолд нүд цавчилгүй зогсдог хилчинтэй адил машин болоод эзэн, зорчигчдын аюулгүй байдлын манаачид.


08.30 цаг. Болзсон газраа, товлосон цагтаа ирэхэд тэрбээр хэдийнэ ирчихсэн байв. Цагаан цамцан дээрээ улаан эрээн зангиа зүүсэн, цэвэрч гэж жигтэйхэн, буурьтай байрын, 50 гаруй насны эр угтан авч, Захирлын зөвлөлийн шуурхай хуралд дагуулан орлоо. Зөвлөлийнхөн бүгд иржээ. Тэд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт 20-30 минут хуралдан, яаралтай шийдвэрлэх асуудлаа хэлэлцэж, дараагийн шуурхайгаар биелэлтийг нь шалгадаг аж. Авто тээврийн үндэсний төвийн захирал Н.Пунцаг “Тээврийн хэрэгсэл бол хөдлөх хөрөнгө. Энэ хөрөнгийг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар бүртгэдэг. Иргэд үүнийг улсын дугаар авдаг, сольдог газар гэж ойлгодог. Та бүхэн сурвалжлагаараа сайн, муу гээд бүх зүйлийг нь хөндөөрэй. 1990 оноос авто тээврийн салбар тархай бутархай, энэ талаар баримтлах төрийн бодлого учир дутагдалтай байсаар ирсэн. Өнгөрсөн онд Засгийн газрын 55 дугаар тогтоол гарч, Авто тээврийн үндэсний төв улсын хэмжээнд тээврийн зохицуулалтыг хариуцдаг байгууллага болсон. Авто тээврийн салбарын 90 жилийн ойтой энэ бүхэн давхцаж байгаа нь бэлгэшээлтэй үйл явдал” хэмээв. Улсын хэмжээнд 750.826 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас Улаанбаатарт гуравны хоёр нь буюу 421 мянга орчим нь бий. Тээврийн ихэнх хэрэгсэл нийслэлд байгаагаас Улаанбаатарын машинд олгодог УБ, УН серитэй улсын дугаарт азын, алт, мөнгөн дугаар үлдээгүй гэнэ. Тиймээс иргэдийн хардалт хий хоосон гэдгийг тус төвийнхөн онцоллоо. Тодруулбал, УБ, УН серитэй 500 мянган дугаар задалснаас 411.591-ийг нь олгожээ. Одоо тооны цуглуулга болсон дугаарууд л үлдсэн аж. Иргэд, аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 80 орчим мянган тээврийн хэрэгсэл импортоор оруулж ирдэг, шилжилт хөдөлгөөнтэйгөө нийлээд энэ тоо нэмэгдэхээр эдүгээ дугаарын 1-1.5 жилийн л нөөц үлджээ. Иймээс ЗТЯ ажлын хэсэг гаргаж, улсын дугаарын тэмдгийн стандартыг өөрчилж, гурван үсэг, гурван тоотой болгохоор судалж эхэлжээ. Иргэд өмнө нь авсан дугаараа зарахаар өдгөө “Азын, алт, мөнгөн дугаар зарна” гэсэн зар явуулдаг гэнэ. Гэхдээ Авто тээврийн үндэсний төвөөс дугаарыг бизнес болгохгүй байхад анхаарч, онцын шаардлагагүй бол нэгээс нөгөөд шилжүүлэхээ больжээ. Цөөхөн тохиолдолд буюу тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаяг, машины арал, өнгө, бүхээг өөрчлөгдсөн, өмчлөгч иргэн нас барсан, аж ахуйн нэгж нь татан буугдсан, дампуурсан тохиолдолд, нэг гэр бүлийн хүмүүсийн машины улсын дугаарын төгсгөл ижил бол тээврийн хэрэгслийг шилжүүлж байгаа аж. Шилжилт хөдөлгөөн хийхэд 3800, шинээр дугаар авахад 5800 төгрөгийн хураамж төлдөг юм байна.


09.15 цаг. Ж.Эрдэнэбаатар даргын ажлын өрөө байрладаг АСА цирк дэх Тээврийн хэрэгслийн бүртгэлийн төвд ирэв. Энд автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулж байлаа. Улсын хэмжээнд дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж бий гэнэ. Иргэдэд бүртгэлийн маягт бөглөхөд нь хоёр ажилтан тусалж байлаа. Харин хоёрдугаар давхарт даатгал, татвар, бүртгэлийн ажилтнуудаас гадна автомашиных нь дугаараар торгуультай эсэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс шүүж өгдөг мэргэжилтэн сууж байв. Зарим тохиолдолд иргэдийн торгууль төлсөн мэдээлэл torguuli.mn цахим хуудаст ороогүй байдгаас чирэгдэл үүсдэг учраас саяхнаас ийм үйлчилгээ бий болгожээ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар АСА цирк, “Хөсөг трейд”, Сонгинохайрхан дүүрэгт, “Да хүрээ” техникийн зах, Баянзүрх дүүрэг дэх “Таван ган трейд” болон “Амгалан плаза”-д зургаан төвтэй. АСА циркийн байранд өмнө нь зөвхөн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийдэг байсан бол нэмээд одоо шинээр бүртгэж, дугаар олгож байна. Ер нь зургаан төвд бүгдэд нь эдгээр үйлчилгээг үзүүлдэг ч иргэд мэдээлэлгүйгээс энд зөвхөн тээврийн хэрэгслийнхээ шилжилт хөдөлгөөнийг л хийлгэх гэж ханддаг гэнэ. Цирк дэх төвд ачаалал харьцангуй бага, иргэдэд банк шиг дугаар олгон үйлчилж байв.


Өдөрт 800 гаруй хүн дугаар авдаг ч 400-500 нь үйлчлүүлдэг аж. Авто тээврийн үндэсний төвийнхөн 2010 оноос бүртгэлийн VRS программ ашиглаж эхэлжээ. Ингэснээр хэчнээн хүн хандаж, ямар үйлчилгээ авч буй, автомашины сул дугаар хэд байгааг харах боломж бүрджээ. “Да хүрээ” захаас бусад төвд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрынхан түрээсийн төлбөр төлдөг аж. АСА циркийн тус байрны 280 ам метр талбайг л гэхэд “Рояал плаза” компаниас сар бүр 6.6 сая төгрөгөөр түрээслэдэг байжээ. Ж.Эрдэнэбаатар сар гаруйн өмнө энэ албан тушаалд томилогдмогцоо нэмж мөнгө төлөлгүйгээр дээрх талбайн хэмжээг 680 ам метр болгон томруулснаар барахгүй өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргалгүйгээр “Рояал плаза”-гаар засвар хийлгэжээ. Мөн одоо архивын шинэ байраа тэднээр засуулж байгаа гэнэ. Авто тээврийн үндэсний төвд архивын байр байдаггүйгээс материал нь багтахаа больж, заримыг нь цонх, шалан дээр тавьсан харагдана лээ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын Бүртгэлийн архив, лавлагааны тасгийн дарга О.Адъяасүрэн архивын байрны засварын явцыг танилцуулж, зураг төсөлд зарим өөрчлөлт хийх хэрэгтэй болсныг хэлэхэд Ж.Эрдэнэбаатар “Хүлээлгийн танхимыг аль болох том байлгаарай. Мэргэжилтнүүдийн суух өрөөний шалыг паркетлаарай. Олон цаг суух учраас плита байвал эрүүл мэндэд нь муугаар нөлөөлнө” гэлээ. Тэд шинэ байрандаа ирэх (энэ) долоо хоногт нүүж орно. Архив нэг газар төвлөрөөгүйгээс иргэдэд лавлагаа гаргаж өгөхөд хүндрэл үүсдэг аж. Харин шинэ байртай болбол архивын бүх материалыг хувилбартай нэгтгэх юм. АСА циркийн энэ байранд нийслэл, орон нутгийн шилжилт хөдөлгөөн болон шинээр бүртгэсэн мотоциклийн 2012 оноос өнөөг хүртэлх 700 мянга орчим материал бий. Цахим архивтай болж байгаа ч цаасан архиваа хаяж болохгүй тул архивын зориулалттай гурван шүүгээ 45 сая төгрөгөөр авахаар төлөвлөжээ. Ингэснээр архивын байр, шүүгээнд таван жил санаа зовох шаардлагагүй болно. Гэхдээ үүнээс цааш яах вэ гэдэг нь бас л толгойны өвчин. Авто тээврийн үндэсний төвийн одоо байрлаж байгаа “Discover Mongolia”- гийн байр хуучин Авто тээврийн газрын балансад байжээ. Энэ газрыг татан буулгаж, эрх үүргийг нь ЗТЯ-нд шилжүүлэхэд байр хамт шилжсэн байна. Гэтэл өнөөдөр яам “Авто тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоонд шилжсэн тул байр чөлөөл. Бид багталцахгүй байна” гэсэн шаардлага тавьжээ. “Discover Mongolia”-гийн байрыг Авто тээврийн үндэсний төвд шилжүүлбэл нурааж, суурин дээр нь орчин үеийн олон давхар барилга барих бололтой. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, 794 ажилтан, албан хаагчтай Авто тээврийн үндэсний төв өөрийн байргүй гэхээр итгэмээргүй. Гэхдээ энэ үнэн.


10.45 цаг. Ж.Эрдэнэбаатар долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригт тээврийн хэрэгслийн бүртгэлийн төвүүдийнхээ үйл ажиллагааг шалгадаг. Энэ удаа Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Т.Баясгалантай хамт эхлээд “Таван ган трейд”-ийн байран дахь тээврийн хэрэгслийн бүртгэлийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Ж.Эрдэнэбаатар дарга болон Бүртгэлийн архив, лавлагааны тасгийн дарга О.Адъяасүрэн нарын машин энэ өдөр дугаарын хязгаарлалтад өртсөн тул хүнийхийг гуйв. “Таван ган трейд” дэх төвд өмнө нь зөвхөн тээврийн хэрэгслийн шинэ дугаар олгодог, ачаалал ихтэй байж. Харин Ж.Эрдэнэбаатар дарга ачааллыг тооцон, ойролцоох “Амгалан плаза” төв, “Да хүрээ” захад салбар нээснээр ачаалал эрс буурчээ. 2010 оноос хойш шинээр бүртгэсэн 500 мянга орчим тээврийн хэрэгслийн мэдээлэл энэ төвд бий. Гэвч тус байр өмнө нь орос цэргийн халуун усны газар байсан учир хэзээ ч ус алдаж мэдэх эрсдэлтэй аж. Эл төвд хоёр мэргэжилтэн шинээр улсын дугаар, гэрчилгээ олгож, мөн хоёр мэргэжилтэн шилжилт хөдөлгөөн хийж байв. Улсын дугаар олгох мэргэжилтэн М.Пүрэвдаваа “Өглөөнөөс хойш 23 хүнд үйлчлээд байна байна. Тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй бол шилжилт хөдөлгөөн хийдэггүй. Гэхдээ техникийн хяналтын үзлэгийн төв манайхтай ойр учраас асуудал үүсдэггүй. Өдөрт 120-150 хүнд үйлчилдэг” гэв. Өмнө нь тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр хэд хэдэн эзэмшигч бүртгэдэг байсан бол одоо нэг л эзэмшигч бүртгэдэг болжээ. Материал бүрэн тохиолдолд 1-2 минутанд гэрчилгээг хэвлэж байв. Үнэхээр хурдан юм билээ.


11.50 цаг. Шинээр байгуулаад сар ч болоогүй “Амгалан плаза” төвд очлоо. Байр нь шинэ, орчин үеийн шаардлагад нийцсэн төвийг хүмүүс мэдэхгүй учраас үйлчлүүлэгч цөөн байв. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн төвүүд банк, татвар, даатгалтайгаа хамт, нэг цонхны үйлчилгээ хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Шинэ салбарт хараахан банкны салбар нээгдээгүй байв. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн төв, Татварын ерөнхий газар энэ жилээс бүртгэлийн сүлжээгээр холбогджээ. Ингэснээр автомашины улсын дугаар болон арлын дугаар давхардсан зөрчил илэрч эхэлсэн байна. Арлын дугаар нь давхардсан 52, тээврийн хэрэгслийн улсын дугаар нь давхардсан 7000 орчим машин байгаа аж. Арлын дугаар бол машиныг хаана, хэзээ, хэрхэн үйлдвэрлэснийг илтгэх мэдээлэл агуулдаг, хүнээр бол регистр нь юм. Ямар ч тохиолдолд энэ тоо давхардах ёсгүй. Иймээс ЗТЯ ажлын хэсэг гаргаж, давхардал арилгахаар ажиллаж байгаа гэнэ. Харин тээврийн хэрэгслийн улсын дугаар давхардах болсон шалтгаан нь ЗЦГ дугаар олгон, бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, тээврийн хэрэгсэлд хувийн карт хөтөлдөг байсантай холбоотой аж. Учир нь тэд зарим мэдээллээ гүйцэд оруулаагүй, эсвэл картаа хүлээлгэж өгөөгүйгээс улсын дугаар давхар олгожээ. Дугаар давхардсанаар адилхан дугаартай машины нэг нь л бүртгэгдэж, нөгөө нь бүртгэгдэлгүй үлддэг гэсэн үг. Иймээс бүртгэлийн ажилтнууд бүртгэлд ороогүй машинд нь өөр дугаар олгодог. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрынхны дараагийн нэг тулгамдсан асуудал нь бүртгэлд байдаг хэрнээ хөдөлгөөнд оролцдоггүй, эсвэл хил давуулан зарсан машинууд. Учир нь тээврийн хэрэгслийг эзэмшигчийнх нь хүсэлтээр болон машиныг хил давуулан борлуулсан тохиолдолд л бүртгэлээс хасдаг. Гэтэл иргэд унахгүй байгаа, гадаад руу зарсан машинаа бүртгэлээс хасуулдаггүй юм байна. Хөдөлгөөнд оролцдоггүй тээврийн хэрэгсэлтэй аймгуудыг Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь тэргүүлж байгаа бол хил давуулан борлуулсан машинаарааа Баян-Өлгий толгой цохидог. Учир нь тус аймгийн иргэд Казахстан руу машинаа зарчихаад бүртгэлээс хасуулдаггүй аж. Тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулахгүй бол иргэд өөрсдөө л хохирно. Учир нь жил өнгөрөх бүр төлөх татвар нь нэмэгдэнэ. “Да хүрээ” зах энэ өдөр амардаг учраас тээврийн хэрэгслийн бүртгэлийн төв нь ажилладаггүй. Тиймээс бид “Амгалан плаза” төвд үдийн хоолоо идээд, “Хөсөг трейд”-ийн байран дахь тээврийн хэрэгслийн бүртгэлийн төв рүү хөдөллөө. Бидний хүрэх газар хол учраас зам зуур Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дарга Ж.Эрдэнэбаатар “Өмнө нь шилжилт хөдөлгөөнийг Авто тээврийн үндэсний төв, бүртгэлийг ЗТЯ хийдэг учраас үйл ажиллагаа нь салангид байсан. Үүнийг нэгтгэснээр олон асуудал шийдэх боломжтой боллоо. Бүртгэл, дугаар олголт, шилжилт хөдөлгөөн одоо л цэгцэрч байна. Бүртгэлийн үйл ажиллагааг улсын хэмжээнд 116 хүн хийж байна. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт энэ жил 91 сая төгрөг төсөвлөсөн. Орон нутгийн ИТХ журам гаргаж, ашиглахгүй байгаа машиныг бүртгэлээс хасах хүсэлт хүртэл ирүүлсэн. Гэвч ийм эрх ИТХ-д байхгүй. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүд 700 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасуулжээ. Өмнө нь бүтэн жилд 800 орчмыг л хасуулдаг байсан” гэж тайлбарлав.


13.30 цаг. “Хөсөг трейд” дэх тээврийн хэрэгслийн бүртгэлийн төвд ирлээ. Энэ төв амралтын өдөр ч ажилладаг аж. Дөрвөн ажилтантай ч цайны цагаар хоёр хоёроороо ээлжилж ажилладаг учраас энэ үеэр ачаалал ихсэж, 20-иод хүн дараалалд зогссон байв. Иргэд энд ихэвчлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийлгэдэг гэнэ. “Дөрвөн хүн өдөрт 200-гаад хүнд үйлчилдэг. Иргэд тээврийн хэрэгсэлдээ хүссэн дугаараа авах боломжгүй. Ашиглагдахгүй байгаа сул дугаараас сонгож авна” гэж тус төвийн ахлах мэргэжилтэн Н.Мөнхзул ярилаа. Хураасан улсын дугаар мэргэжилтнүүдийн хөл дор хэвтэж байв. Үүнийг хугалан, ашиглах боломжгүй болгож, төмрийн цэгт тушаадаг. Бусад төвд байсан шиг иргэдэд машиных нь дугаараар торгуультай эсэхийг шүүж өгдөг хүн энд байдаггүй. Гэтэл жолооч нар ийм үйлчилгээ хүсдэг аж. Хан-Уул дүүргийн иргэн Т.Бэйлс “Өмнө нь удаан дугаарлаж зогсдог байлаа. Бүр гадаа нь хонож үзсэн. Өнгөрсөн жилээс түргэн шуурхай үйлчилдэг болсон” гэв. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын дөрвөн төв нь Техникийн хяналтын үзлэгийн төвтэй нэг дор байрлажээ. Ингэснээр жолооч нар нэг дороос бүх үйлчилгээгээ хүртэх боломж бүрджээ. Техникийн хяналтын үзлэгийн төв нийслэлд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Багануурт болон орон нутагт 22 цэгээр үйлчилдэг. Мөн сумдаар жилд нэг удаа явж, “Starex” машинаар явуулын техникийн хяналтын үзлэг хийдэг аж. Түүнчлэн ЗТЯ-наас техникийн хяналтын үзлэг хийх тусгай зөвшөөрлийг гурван аж ахуйн нэгжид олгожээ. Тэд орлогоо өөрсдөө авдаг юм байна. Авто тээврийн үндэсний төв 12 орчим тэрбум төгрөгийн орлого, зарлагын төлөвлөгөөтэй аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар. Техникийн хяналтын үзлэгээр жилдээ 5.5 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 210.798 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 114.593 нь Улаанбаатарынх аж. Тээврийн хяналтын үзлэгийн төлбөрийн хэмжээг 2004 онд Засгийн газраас тогтоосон. Энэ нь ердөө 5.000-15.000 төгрөг. 11 жилийн өмнө тогтоосон, автомашин угаалгахад ч хүрдэггүй мөнгөөр машинаа үзлэгт хамруулдаг байдлыг өөрчлөх шаардлагатай болсныг мэргэжилтнүүд учирлаж байв. Авто тээврийн үндэсний төвөөс үзлэгийн төлбөрийг нэмэх судалгаа хийж, ЗТЯ-нд хүсэлт тавьснаар холбогдох яамдаас санал авахаар болжээ. Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Т.Баясгалан “Техникийн хяналтын үзлэгийн төв хангалтгүй байна. Дүүрэг бүрт байх хэрэгтэй. Газар байвал тоног төхөөрөмжийг нь шийдэх боломжтой. Авто тээврийн салбарын мэргэшсэн зөвлөх инженерүүд энд ажилладаг. Машины дууг сонсоод л хаана, ямар гэмтэл гарсныг мэддэг хүн олон. Аймгуудын Засаг даргын дэргэдэх Тээвэр, авто замын газрыг татан буулгаснаар манайд 260 ажилтан шилжин ирсэн. Тэднээс 160-ыг нь авсан. Тээвэр зохицуулагч, тасалбар түгээгч зэрэг хүмүүсийг аваад, нягтлан, нярав, үйлчлэгч, харуул зэрэг орон тоо давхацсан 90 гаруй хүнд тэтгэмж олгосон. Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орон сууцтай болгохоор судалж байна. Манай ажилтнууд дунджаар нэг сая төгрөгийн цалинтай” гэв.

14.50 цаг. Авто тээврийн үндэсний төвд буцаж ирлээ. Ж.Эрдэнэбаатар дарга хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзан, дадлага хийх хүмүүсийн нэрс авав. Ачаалал ихтэй үед болон амралтаа авах хүмүүсийн оронд ажиллах нөөц бүрдүүлэхээр зорьжээ. Иймээс нөөцөд орох хүсэлтэй гурван хүний нэгийг нь цирк дэх төвдөө, нөгөө хоёрыг нь “Хөсөг трейд”, “Амгалан плаза” дахь тээврийн хэрэгслийн бүртгэлийн төв рүү явуулав. Тэднээс долоо хоногийн дараа шалгалт авна. Ж.Эрдэнэбаатар дарга мэргэжилтнүүдээсээ ч бас байнга шалгалт авдаг. Нэг талаараа тэднийг шалгаж байгаа ч нөгөө талаараа өөрийгөө шалгуулдаг, чухал зүйл хэмээн шалгалтын ач тусыг тэрбээр тодорхойлсон. Мөн мэргэжилтнүүддээ “Иргэдэд үйлчилж байгаа бол өөрийгөө мартах хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс сайн үйлчлэх хэрэгтэй” гэж захидаг юм билээ. Тэрбээр залуу насандаа шалгалтаар явж байгаад, ажлын хариуцлага алдсан хүнийг халжээ. Дараа нь тэр хүнтэйгээ санаандгүй таарч “Та намайг таньж байна уу. Би таны ачаар л ажилгүй явна шүү” гэсэн үг сонссоноосоо хойш аль болохоор хүнээс дахин тийм үг сонсохгүйг хичээж, болгоомжтой ханддаг болсноо хуучилсан юм. Авто тээврийн үндэсний төвийн байнга хэл ам таталдаг нэгж бол хот хоорондын зорчигч тээвэр. Хот хоорондын тээвэрт явдаг автобусанд GPRS суурилуулснаар хаана, хэдэн км/цагийн хурдтай яваа зэрэг бүх мэдээллийг хянаж, зөрчил гаргавал зөвшөөрлийг нь хүчингүй болгодог болсноор жолооч нар гурван цаг явах газрыг дөрвөн цаг туулдаг болжээ. Үүнээс шалтгаалж, зорчигчид удаан явдаг гээд зөвшөөрөлтэй автобусанд суухаа больж, хурдан гээд хувийн болон хулгайн унаа сонгох нь нэмэгдсэн байна. Үүний уршгаар автобусаар зорчигчдын тоо өмнөх оныхоос таван хувиар цөөрчээ. Засгийн газрын 2004 оны тогтоолоор хот хоорондын нийтийн тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс техникийн хурдыг 70 км/цаг гэж заасан байдаг юм. Замын чанар муу, тойруу, нугачаа ихтэй, тэмдэг тэмдэглэгээ байдаггүй учраас автобусны хурдыг нэмэх боломжгүй гэнэ. Өдгөө хот хоорондын 827 автобусны 744-т GPRS суурилуулжээ. Бусад нь суудлын тэрэг юм байна. Цаашид таксинуудыг хот хооронд явуулахгүй учраас GPRS суурилуулаагүй аж. “Олон жил явж хуучирсан машин хот хоорондын нийтийн тээвэрт нэг ч байхгүй. 7.5 жил болсон автобуснууд явж байгаа” хэмээн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат ярилаа. Авто тээврийн үндэсний төв ачаа тээвэрлэлтэд бас хяналт тавьдаг. Иймээс Шивээх үрэнгийн чиглэлийн 30-аад км шороон замыг асфальтаар хучих шаардлага тавьснаар уул уурхайн компаниуд нийлж, хатуу хучилттай болгожээ. Удахгүй Дорнодын зам, “Петро Чайна дачин Тамсаг”, Бичигтийн боомт гээд газрын тос тээвэрлэдэг замыг хатуу хучилттай болгохоор ажиллаж байгаа аж.

15.45 цаг. АСА цирк дэх Тээврийн хэрэгслийн бүртгэлийн төвд дахин ирсэн юм. Ж.Эрдэнэбаатар даргатай уулзахаар өрөөнийх нь үүдэнд олон хүн хүлээж байв. Тэдний олонх нь зарсан машиныхаа дугаарыг өөрөө авах хүсэлтэй гэнэ. Ийм байдлаар өдөрт 30-аад хүн уулздаг. Автомашин эзэмшигчийнх нь харьяалал өөрчлөгдөөгүй бол улсын дугаарыг сольж өгдөггүй. Дархан-Уул аймагт өмгөөлөгч хийдэг иргэн Б.Цэрэнбат машинаа зарж, шинийг авчээ. Ингэхдээ хуучин дугаараа авах гэсэн аж. Тэрбээр “Энэ дугаарыг би авахгүй бол өөр хүн авахдаа дахиад л хэвлүүлж, мөнгө зарлагадна. Би жилийн өмнө “9889” гэсэн энэ дугаараа авсан юм. 89 чинь “Nice” гоё сайхан гэсэн үг” гэв. Ж.Эрдэнэбаатар дарга “Зохих журмын дагуу шийд” гээд өргөдлийг нь цохож өглөө. Иргэдийн асуудлыг аль болохоор шийдэхийг хичээдэг ч болохгүй бол яах ч аргагүй гэдгийг тэрбээр учирласан. Энэ мэтчилэн иргэдийн хүсэлтийг хүлээж авсаар ажлын цаг дуусав. Түүний гэр 120 мянгатад байдаг учраас дугаарын хязгаарлалттай өдрөө явган алхчихдаг гэсэн. Ажлаа аваад сар гаруй болж байгаа ч олон зүйл амжуулсных нь нууцыг асуухад тэрбээр “Миний гавьяа биш ээ. Намайг ажлаа авах үед л ингэж таарсан биз. Миний оронд хэн ч байсан үүнийг хийнэ” хэмээн даруухан өгүүлсэн.

18.10 цаг. Гэртээ ирэв. Хоёр охин нь тусдаа гарсан тул эхнэртэйгээ хоёулхнаа аж төрдөг аж. Гэргий Г.Эрдэнэцэцэг нь бууз жигнэчихсэн биднийг угтлаа. Ж.Эрдэнэбаатар Сүхбаатар аймгийн Онгон сумынх аж. Аав Жамбал нь аймагтаа насаараа багшилсан, 80 насны босго даваад гурван оныг үдэж буй. Ээж Алтаннавч нь дунд сургуульд тогооч хийдэг байжээ. Нутгийнхан нь тэднийг сайнтынхан гэдэг. Өвөө Данзан нь Энэтхэгт эмнэлгийн сургуульд сурч, цоч гэдэг цол авч ирээд барагтай л бол эдгэдэггүй өвчин эмчилдэг болсноос хойш эдний гэр бүлийг ийн нэрлэдэг болжээ. Ж.Эрдэнэбаатар 23 наснаасаа төрийн алба хашиж, 30 гаруй жил ажиллахдаа нэг ч удаа ажлын хариуцлага алдаж байгаагүй. Тэр ч бүү хэл, сануулга ч авч үзээгүй гэсэн. Мөн аав, ээжийнхээ нүдэнд нэг ч удаа тамхины иш зуусан, халамцуу харагдаагүй нь түүнийг хэр сайн хүү вэ гэдгийг илтгэнэ. Тэрбээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд хилчнээр ажлын гараагаа эхэлснээс хойш одоогийн нэршлээр Хил хамгаалах ерөнхий газар, нийслэлийн Өмчийн харилцааны газарт хэлтсийн дарга, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд даргаар ажиллаж байсан төрийн туршлагатай түшээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажиллаж байхдаа нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын зорилтот түвшинг баталж, олон байгууллагыг алдагдал, дампуурлаас аварсан бол дараа нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын шимтгэлийн өр авлагыг барагдуулахад гар бие оролцжээ. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажиллахдаа иргэн бүрт 21.000 төгрөг олгох ажлыг зохион байгуулжээ. Одоо тэрбээр хилээ манах хүсэл тээн, хэзээ нэгэн цагт биелүүлэхээр төлөвлөж буй. Ж.Эрдэнэбаатар “Төрийн албаны сайхан нь “баярлалаа” гэж хэлэх иргэдийн чин сэтгэлийн үг. Хэцүү нь хийсэн ажлыг буруугаар ойлгох” гэсэн. Энэ жил авто тээврийн салбар болон сумынх нь 90 жилийн ой тохиож байгаа. Иймээс тэрбээр тээвэрчид болон нутгийнхаа ард иргэдэд 90 жилийн ойн мэнд дэвшүүлж, сайн сайхан, аз жаргал, эрүүл энхийг хүссэнээр бидний яриа өндөрлөсөн юм.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
197.210.53.113 Энэ зурвасыг уншиж буй хүн бүрийг би хүсч байнабидний энэ ертөнцөд гэрчлэлээ хуваалцахын тулд энэ хэрэгслийг ашигланаFortis эмнэлэгт бөөрийг минь зарж, Өмнө нь би бөөрийг зарах гэж олон хүн хайж байсанядуу зүдүү жилүүдэд амьдардаг, намайг танилцуулж байгаа гол найзтай уулзах хүртэлfortis эмнэлэгт, бид үнийг тохиролцоод, тэд миний худалдан авахаар тохиролцсон520.000 ам.долларын үнэтэй бөөрөнцөр бөөрөнд тэд намайг төлөх ёстой гэж хэлдэгБидний үйл ажиллагаанд оролцохын тулд хагас төлбөрийг хийсэн,Үйл ажиллагааны дараа шууд л үлдсэн үлдэгдэл бэлэн мөнгө өгнөЯагаад гэвэл ядуурал бол маш их эрүүл бөгөөд миний амьдралд дахин баяртай байдагМөнгө бол хамгаалалт Таны бөөрийг борлуулах зөв газрыг хайж байгаа хүмүүстмөн эрүүл саруул байлгахын тулд та эмнэлэгт хандаж болно [fortis.hospital.in@gmail.com] Тэдэнд байхгүй зүйлээ авч үлдэхийн тулд юу хийхээ дахин ашигладагЯагаад гэвэл ядуурал бол гэмт хэрэг бөгөөд мөнгө бол хамгаалалт юм одоо [fortis.hospital.in@gmail.com] эмнэлэгт хандаарай
197.210.227.35 Бие биенийхээ нэрийг нэрлэеБи өөрийгөө зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болохыг дэлхий нийтэд зарлах гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсанӨдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд$ 520,000 доллар,Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.227.204   Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу?Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ?Би КИНИНГИ компани forty эмнэлэгт 520,000 ам.доллараар зарж байнаАмьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа болбөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөгТа визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулах,Хэ
197.210.227.73 Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэеБи яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсанӨдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд$ 500,000 доллар,Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.227.136 Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэеБи яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсанӨдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд$ 500,000 доллар,Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.53.35 Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэеБи яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсанӨдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд180,000 доллар,Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.53.120 Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэеБи яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсанӨдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд180,000 доллар,Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.53.12 Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэеБи яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсанӨдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд180,000 доллар,Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.53.12 Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэеБи яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсанӨдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд180,000 доллар,Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.44.154 Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэеБи яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсанӨдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд180,000 доллар,Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.44.154 Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэеБи яаж зарж борлуулсныхаа дараа яаж баялагтай болохыг дэлхий даяар нийтлэх гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, өмнө нь манай гэр бүл маш ядуу байсанӨдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгааАМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байнабөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд180,000 доллар,Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгөөд, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг бөгөөд амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.226.39 Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу?Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ?Би KIDNEY fortis эмнэлэгт 180,000 ам.доллараар зарж байнаАмьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа болбөөр, та тэдний эмэйлтэй холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөгТа визээ мэс засалд ирүүлэхийн тулд визээ боловсруулах,Хэ
197.210.44.3 Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та санхүүгийн хямралаас болж бөөрийг зарах гэж байгаа бол St. Medalaclinic-тэй холбоо барина уу. Манай эмнэлэг яаралтай бөөр, эсвэл whatsapp бидэнд хэрэгтэй 12675278876 Хэрэв та бөөрөө зарах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу И-мэйл: - St.Medantaclinic@gmail.comҮн э: $ 450,000.Хариулт: St. Medal Clinic,Гурав дахь эмчилгээ
197.210.54.113 Та бөөр, эрэгтэй, эмэгтэйг зарахыг хүсэж байна уу? Санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөрийг борлуулах боломжийн талаар та мэдэхгүй. Дараа нь Ventata нь мэргэжлийн эмнэлэгт очиж, бид 450,000 долларыг бөөрөнд өгөх болно. Миний нэрийг Doctor Adity Apradhan, би Энэтхэгийн мэс заслын эмнэлэгт нефрологичоор ажиллаж байна. Манай клиник нь бөөрний мэс засал / шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эрхтнийг эмчлэхэд оролцдог бөгөөд бид худалдан авагч, шилжүүлэн суулгах, эрүүл, хандивлагчидтай ажилладаг. Бид 018C Alur Road, 1-р давхарт Карнатака-д Энэтхэг, Их Британи, бусад улс орнуудад байрладаг. Хэрэв та хүүхдээ зарахыг сонирхож байвал бидэнтэй холбоо барина уу И-мэйл: Dr.Adityapradhanmedical@gmail. com Утасгүй дугаар: 0092701700469 or 12675278876 P.O. Шигтгээ 27 Шинэ Дели Компьютер: 40932 www.bhavinspecialisthospital.c om Та манай хамтран ажиллах вэбсайтыг үзэж болно: WWW.CLINICSPOTS.COM. Хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол. Манай эмнэлэг яаралтай бөөрөнд 12675278876 хэрэгтэй.Хариул
197.210.55.190 We are specialized in Bank Guarantee {BG}, Standby Letter of Credit {SBLC}, Medium Term Notes {MTN}, Confirmable Bank Draft {CBD} as well as other financial instruments issued from AAA Rated bank such as HSBC Bank Hong Kong, HSBC Bank London, Deutsche Bank AG Frankfurt, Barclays Bank , Standard Chartered Bank and others on lease at the lowest available rates depending on the face value of the instrument needed.We deliver with time and precision as sethforth in the agreement. Our terms and Conditions are reasonable, below is our instrument description.The procedure is very simple; the instrument will be reserved on euro clear to be verified by your bank, after verification an arrangement will be made for necessary bank documents and stock testing expenses, the cost of the Bank Guarantee will be paid after the delivery of the MT760.DESCRIPTION OF INSTRUMENT:Instrument: Bank Guarantee (BG/SBLC).Total Face Value: Minimum of 1M Eur/USD (One Million Eur/USD) to Maximum of 5B Euro/USD(Five Billion Eur/USD).Issuing Bank: HSBC London, Barclays Bank, Deutsche Bank Frankfurt, Hong Kong, Any AA rated Bank in Europe or any Top 25 WEB.Age: One Year, One DayLeasing Price: 4% of Face Value plus 1% commission fees to brokers.Delivery: Bank to Bank SWIFT.Payment: MT-760.Hard Copy: Bonded Courier within 7 banking days.All relevant business information will be provided upon request plus our terms andprocedures.Contact name: David VerneyEmail : davidverney18@gmail.comskype davidverney18@gmail.com
197.210.55.227 We are specialized in Bank Guarantee {BG}, Standby Letter of Credit {SBLC}, Medium Term Notes {MTN}, Confirmable Bank Draft {CBD} as well as other financial instruments issued from AAA Rated bank such as HSBC Bank Hong Kong, HSBC Bank London, Deutsche Bank AG Frankfurt, Barclays Bank , Standard Chartered Bank and others on lease at the lowest available rates depending on the face value of the instrument needed.We deliver with time and precision as sethforth in the agreement. Our terms and Conditions are reasonable, below is our instrument description.The procedure is very simple; the instrument will be reserved on euro clear to be verified by your bank, after verification an arrangement will be made for necessary bank documents and stock testing expenses, the cost of the Bank Guarantee will be paid after the delivery of the MT760.DESCRIPTION OF INSTRUMENT:Instrument: Bank Guarantee (BG/SBLC).Total Face Value: Minimum of 1M Eur/USD (One Million Eur/USD) to Maximum of 5B Euro/USD(Five Billion Eur/USD).Issuing Bank: HSBC London, Barclays Bank, Deutsche Bank Frankfurt, Hong Kong, Any AA rated Bank in Europe or any Top 25 WEB.Age: One Year, One DayLeasing Price: 4% of Face Value plus 1% commission fees to brokers.Delivery: Bank to Bank SWIFT.Payment: MT-760.Hard Copy: Bonded Courier within 7 banking days.All relevant business information will be provided upon request plus our terms andprocedures.Contact name: David VerneyEmail : davidverney18@gmail.comskype davidverney18@gmail.com
105.112.22.16 Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсч байна уубөөр Чи юубөөрийг зарах боломжийг хайж олохсанхүүгийн хямралаас болоод юу болохыг мэдэхгүй байнаҮүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарайТаны бөөрний төлөө $ 400,000 долларын мөнгөний хэмжээ. Миний нэр бол эмч MOHAMMEDFRANCISCO HOSPITAL дахь нефрологич юм. Манай эмнэлэгБөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид ч мөн адилбөөрийг худалдан авч, шилжүүлэн суулгаххолбогдо х донор.Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладагХэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол бүү хийимэйлээр бидэнтэй холбоо бариарай.И-мэйл: franciscohospital1988@gmail.co mШилдэг мэндчилгээDR MOHAMMED
105.112.26.12 Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл та зарахыг хүсч байна уубөөр Чи юубөөрийг зарах боломжийг хайж олохсанхүүгийн хямралаас болоод юу болохыг мэдэхгүй байнаҮүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарайТаны бөөрний төлөө $ 400,000 долларын мөнгөний хэмжээ. Миний нэр бол эмч MOHAMMEDFRANCISCO HOSPITAL дахь нефрологич юм. Манай эмнэлэгБөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид ч мөн адилбөөрийг худалдан авч, шилжүүлэн суулгаххолбогдо х донор.Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладагХэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол бүү хийимэйлээр бидэнтэй холбоо бариарай.И-мэйл: franciscohospital1988@gmail.co mШилдэг мэндчилгээ
197.210.45.98 Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээ р бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан.doctorcollins3@ gmail.comБи бол хатагтай Баярмаа.Монголо
197.210.227.69   Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтан д зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхвол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.in@gmail.com
197.210.227.9   Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байгаа, бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдсэн хэвээр байна, би 180 сая доллараар азотын эмнэлэгт худалдаалж байгаа гэж хэлэхэд баяртай байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл эмнэлэг рүүгээ холбоо барьж болно [fortis.hospital.in@gmail.com] бид таныг визийнхээ боловсруулалтан д зориулж мөнгө төлж өгдөг мэс засал хийгээд мэс засал хийснийхээ дараа танд үлдсэн үлдэгдэл бэлнээр өгнө, Индонезийг бүрдүүлж байна уу, хэрэв та сонирхвол эмнэлэгт хандаарай                    fortis.hospital.in@gmail.com
197.211.61.35 Сайн уу,Чамд яаралтай тусламж хэрэгтэй байна уу ??? Та өртэй юу? Чи муу зээл байна уу? Та банкуудаас татгалзсан уу, танд өөрийн бизнес эхлэхэд зээл хэрэгтэй юу? Ядуу / муу байгаа ч Хүмүүст зээл олгодог. Бид бизнесийн болон хувийн зээлийг урт, богино хугацаагаар сонгож хувь хүн, компаниудын хувьд бага хүүтэйгээр 2 хувийн хүүтэй зээл олгож байна. Бидний зээлийн программист хурдан бөгөөд найдвартай, өнөөдрийг өргөж, шуурхай хариултаа аваарай. Зээл сайн даатгалтай, 100% Баталгаат, хэрэглэгчид хамгийн их аюулгүй байдлыг хангана. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу: (MAGRETJAMES321@GMAIL.COM).И- мэйл хаяг: (MAGRETJAMES321@GMAIL.COM)Но ён Magret James MD / Гүйцэтгэх захирал
105.112.39.46 Хэрхэн яаралтай хоосон Атмаар картыг яаж авах вэ .... хэдэн жилийн турш би маш ядуу, бухимдал, зүрх сэтгэл нь эвдэрч байсан.би Job-гээ алдсан, хэн ч надад туслахад бэлэн байгаагүй, гэхдээ миний хувьд маш азтай, мэргэжлийн хакераас хоосон ATM карт авдаг байсан, энэ карт бусдын адил ажиллахгүй гэж бодож байсан, гэхдээ би зүгээр л оролдож үзсэн, шидэт гэх мэт сэрүүн байгаа бөгөөд ямар ч бөглөрөлгүйгээр энэ хоосон ATM картаар хангалттай мөнгө буцааж чаддаг.Энэ картыг надтай хамт авч явснаар би маш их баяртай байна. Би үргэлж мөнгөтэй болж, одоо би маш их баялагтай.Хэрэв танд орлогын асуудлыг шийдэхийн тулд жинхэнэ хоосон ATM карт хэрэгтэй бол өөрийн сайн дурын хакертай холбоо бариарай (rickatmcardoffer@gmail.com) ... эсвэл whataspp_number 1) 6106343682.Дараа нь би одоо таашаал авч байна.Амьдралын төлөө Бурханаас илүү.
197.210.44.130 Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэеБи өөрийгөө зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болохыг дэлхий нийтэд зарлах гэж байнаЭнэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсанБид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгааЯдуурлыг бууруулах арга замыг эрэлхийлсэнИнте рнетэд холбогдон миний бөөрийг худалдан авахаар тохиролцсон180,000 доллар,Энд үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөнЭнэтхэгий н үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө өгч, одоо биБи гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг. Би амьдралдаа хэзээ ч ядуу байж чадахгүй.Түүнтэ
197.210.25.136 Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл өөрийн зарахыг хүсч байна уу?Бөөр Энэ бол чиБөөрийг зарах боломжийг хайж олохСанхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байнаҮүнийг хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарайБөөрний хөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол эмч Чарльзби болЭМНЕСТИС-ийн Нефрологич. Манай клиникБөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид бас ажилладагХудалд ан авахАмьдралын болон бөөрний бөөр шилжүүлэн суулгахХолбогдо х хандивлагч.Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладагБөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байвал бүү хийЦахим шуудангаар бидэнтэй холбоо барина уу.И-мэйл: nicholashospital1986@gmail.com ХүндэтгэсэнDR CHARLES
197.210.24.4 Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл өөрийн зарахыг хүсч байна уу?Бөөр Энэ бол чиБөөрийг зарах боломжийг хайж олохСанхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байнаҮүнийг хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарайБөөрний хөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол эмч Чарльзби болЭМНЕСТИС-ийн Нефрологич. Манай клиникБөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид бас ажилладагХудалд ан авахАмьдралын болон бөөрний бөөр шилжүүлэн суулгахХолбогдо х хандивлагч.Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Энэтхэг улсад байрладагБөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байвал бүү хийЦахим шуудангаар бидэнтэй холбоо барина уу.И-мэйл: nicholashospital1986@gmail.com ХүндэтгэсэнDR CHARLES
199.58.86.241 Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд мөнгө олох боломж хайж байгаа эсэх, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Миний нэр (доктор Коллинз) Аполлон эмнэлэгт фарнологич хүн юм. Манай эмнэлэг Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бөөрний худалдан авах, шилжүүлэн суулгахтай холбоотойгоор хандивлагчид амьдардаг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайзад байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол и-мэйлээр бидэнтэй холбоо бариарай: (doctorcollins3@gmail.com)Ба ярлалааДоктор Коллинз ..
199.58.86.241 Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд мөнгө олох боломж хайж байгаа эсэх, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Миний нэр (доктор Коллинз) Аполлон эмнэлэгт фарнологич хүн юм. Манай эмнэлэг Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бөөрний худалдан авах, шилжүүлэн суулгахтай холбоотойгоор хандивлагчид амьдардаг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайзад байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол и-мэйлээр бидэнтэй холбоо бариарай: (doctorcollins3@gmail.com)Ба ярлалааДоктор Коллинз ..
166.88.193.208 Сайхан өдөрТаны өрийг нэгтгэн? таны гэрийн зээл авах уу? Ямар ч зээлийн шалгах? Тиймээ чи чадна...Та санхүүгийн эелдэг дарангуйлах болон нэгтгэх зээл хэрэгтэй байна,ярьж, танд туслах гэж болно. Та ядуу үхэх байх хэрэггүймөн чимээгүй, бид таны бүх өрийг нэгтгэн шийдвэрлэх энд байгаа чинь2% нь бага хүүтэйгээр санхүүгийн нөхцөл байдал.Бид нэгтгэх зээл танд туслах гэж* Хувийн зээл* Бизнесийн зээл* Нүүр хуудас зээл* Нэгтгэх зээл* Машин Санхүү* € 2,000 хүртэл € 100,000.000 боломжтой Яаралтай саннь бидний хувьд jsemkffloaninvestment@gmail.co m Бүхний компани захиа холбоо барина уутанд туслах, эелдэг зээл нь таныг дэмжин туслах болно .. түүний нэг өдөр цалингарч нэг өдөр зөвшөөрөл .. зүгээр л 1 2 цаг. Үйлчлэлийн үед бидJeff Michael
197.210.172.52 Сайн байна уу Хүн бүр,Би сайн ажлын нэр хүнд бүхий хувийн хэвшлийн зээлийн зээлдүүлэгч Миллер Портер байна,Хэрэв та яаралтай хэрэгтэй бол millerporter102@yahoo.com өнөөдөр хийхнэр хүндтэй компанийн сайн нөхцөл, хөдөлмөрийн харилцаа, зээл,Дараа нь та бидний дэргэд зээл санал болгодог талаар бидэнтэй холбоо барина хэрэгтэй3% -ийн боломжийн хүүтэй, бидний нь таны ажилсайн туршлага болно. Хэрэв та сонирхож байгаа бол, холбоо барихИ-мэйл бидэнд: millerporter102@yahoo.com 2349057519652millerporter102@y ahoo.comhttp://millerporter102 .wix.com/potterfirmsБи таны шуурхай хариу хүлээжНоён Миллер Портер

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба