ГССҮТ-д хандагсдын 31.1 хувь нь хүүхдүүд

2015 оны 05 сарын 22

 

Энэ сарын 13-19-нд нийт 1876 хүн ГССҮТхандсанаас 62.7 хувийг эрчүүд, 31.1 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Мөн 8.9 хувь нь хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд 5.2 хувь нь амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох үедээ согтуу байжээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 3.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн амьгүй механик зүйлд өртөх, хүчирхийлэл, зам тээврийн осол тус төвд хандах иргэдийн зонхилох шалтгаан болж байна. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба