325 оюутныг вакцинжуулжээ

2015 оны 05 сарын 22

 

Сүүлийн үед улаанбурханы дэгдэлт ихэссэн. Иймээс МУБИС-ийн Дотоод ажлын алба сургуулийн эмчтэй хамтран зохих арга хэмжээ авчээ. Тухайлбал, улаанбурхан өвчний сэжиг бүхий 215 оюутан эмчид үзүүлснээс 64 нь шинжилгээгээр тогтоогдсон тул тэднийг тусгаарласан байна. Түүнчлэн улаанбурхан, гахай хавдар, улаануудийн эсрэг вакцинд  МУБИС-ийн Оюутны 1-5 дугаар байрны нийт 325 оюутныг хамруулав. Мөн улаанбурхан өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, арга хэмжээ авах талаар зурагт хуудас хэвлүүлэн бүрэлдэхүүн сургууль, дотуур байруудад байрлуулсан байна. Үүгээр зогсохгүй “Монгол эмимпекс” ХХК-тай хамтран багш, оюутан, ажилчдад зориулан витаминжуулалтын аян зохион байгуулжээ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба