Япон хэл соёлын өдөрлөг боллоо

2015 оны 05 сарын 22

МУИС-ийн япон судлалын салбарын оюутнуудын 2007 оноос жил бүр зохион байгуулж ирсэн “Япон хэл соёлын өдөрлөг” хээрийн хичээл “Гайхамшигт Япон орон” сэдвээр боллоо. Энэ удаагийн хээрийн хичээлд МУИС, ШУТИС, МУБИС, ХИС-ийн оюутнууд оролцсон бөгөөд Монгол Улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 40 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд болсноороо онцлог байв. Өдөрлөгт дээрх дөрвөн их сургуулийн 130 гаруй багш, оюутан оролцсон. Энэ үеэр Японы  Элчин сайдын яамны Соёл мэдээллийн хэлтсийн дарга К.Ямамото, атташе Т.Икэбэ нар япон үндэсний хувцас эрэгтэй кимоно, 16 дугаар зууны самурайн хуяг, дуулгыг танилцуулсан нь Японы түүх соёлыг судлахад ач холбогдолтой байв. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба