Дэлхийн шилдэг 100 сургуульд 200 оюутан суралцана

2015 оны 05 сарын 22


            2015-2016 оны хичээлийн жилд манай улсаас 200 оюутан дэлхийн шилдэг 100 сургуульд урах урилгаа авсан тухай мэдээг Л.Гантөмөр сайд дуулгав. Мөн 1000 инженер бэлтгэх хөтөлбөрийг Япон улстай хамтран амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хувийн хэвшлийнхэнтэй хамтарч, оюутнаа бэлтгэх санаачлагыг салбарын яамнаас гаргажээ. Энэ хүрээнд Монголын Үндэсний худалдаа аж үйдвэрийн танхим, МУИС, ШУТИС хамтран санамж бичиг гаргасан байна. Хувийн хэвшлийнхнээс ямар мэргэжлийн, ямар чиглэлийн боловсон хүчин хэрэгтэй байгаа захиалгыг нь авч тухайн чиглэлээр сурч байгаа оюутнуудыг компаниудтай холбож өгөх аж. Монголд үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагын төлөөлөгчид Японд инженерээр  суралцах, мөн их сургууль дээр ажиллаж байгаа эрдэмтдийг компаниудтай холбох боломжтой болох юм байна. Компаниуд өөрийнхөө нэр дээр багш, судлаачдыг бэлтгэнэ гэсэн үг. Энэ нь дээд боловсролын санхүүжилтийн шинэ схемийг гаргаж ирэх нэг хувилбар гэж салбарын сайд нь тайлбарласан.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба