Монгол, Германы боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2015 оны 05 сарын 22

 

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдеманны хүсэлтээр БСШУ-ы сайд Л.Гантөмөр түүнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол, Германы боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төслүүд, тэдгээрийн цаашдын үйл ажиллагааг дэмжих талаар харилцан санал солилцов. Тухайлбал, шинжлэх ухааны салбарын хувьд Монгол-Германы "Хархорин экспедиц"-ийн "Хархорины их танхимыг "Ил музей" болгох" төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 2015 онд багтаан нээх чиглэлээр дэмжин ажиллахаар тохиролцсон. Мөн боловсролын салбарын хувьд Монгол, Германы хамтарсан технологийн их сургууль байгуулах үйл ажиллагааг хамгийн амжилттай хэрэгжиж буй төслүүд хэмээн талууд сайшаасан.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба