Автобустай сургалтыг томоохон зах худалдааны төвүүдэд зохион байгуулна

2015 оны 05 сарын 11

МХЕГ-аас улс орон даяар энэ сарын 1-нээс ирэх зургадугаар сарын 1-ний хооронд Хүнсний  аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. Сарын аяны хугацаанд МХЕГ-аас батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийг эрсдэлээс сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, зөвлөн туслах, сургалт, сурталчилгааны ажлыг үр дүнтэй зохион байгуулж байна. Аяны хүрээнд НМХГ-ын ХХААҮҮХХ-аас томоохон зах, худалдаа үйлчилгээний төвүүдэд  хүнсний  худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Автобустай сургалт”-ыг явуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн баасан гарагт Хархорин зах дээр  болсон сургалтад  мах, ногооны худалдаачид, цайны газар, хүнсний худалдаа эрхлэгчид, сүү цагаан идээ борлуулагч 150  гаруй хүн оролцлоо. Тэдэнд сургалт, мэдээлэл дутагдаж байсан нь ажиглагдаж байсан бөгөөд худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдэд ойртсон ийм ажлыг удаа дараа явуулж байхыг мэргэжлийн хяналтынханд хэлж байлаа.

Тус сургалтын үеэр хяналтын хуудсыг сурталчилж, бүх чиглэлийн худалдаа үйлдвэрлэл эрхлэхэд тавигддаг стандарт журмын талаар мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Автобустай сургалт "Нарантуул", "Хүчит Шонхор", "Барс" захуудад төлөвлөгөөний дагуу энэ сард зохион байгуулагдана.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба