Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно

2015 оны 05 сарын 10

 

Засгийн газрын хуралдаанаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэхийг даалгасан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт тэрбээр “Монголын ноос ноолуурын холбоо”  болон үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Аж үйлдвэрийн яам зээлийн хүүг  жилийн есөн хувиас ихгүй  байхаар  арилжааны банкуудтай тохиролцжээ. Эргэлтийн хөрөнгийн зээл олгох зарчим өнгөрсөн жилийн схемтэй адил байхыг мөн энэ үеэр онцоллоо. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба