Гамшиг судлалын анхны магиструуд дипломоо авлаа

2015 оны 05 сарын 10

 

Онцгой байдлын албанд гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны албан хаагчид дипломоо гардан авлаа. Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн юм.

Дээрх зэргийг Онцгой байдлын ерөнхий газрын гурав, нийслэлийн Онцгой байдлын газрын тав, Аврах тусгай ангийн дөрөв, Уул уурхайн аврах ангийн нэг, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн дөрөв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн долоо, нийт 24 албан хаагч  хамгаалсан байна.

      

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба