Эрдмийн баяраа зөв боловсон тэмдэглэхийг уриаллаа

2015 оны 05 сарын 07

 

            Их, дээд  сургууль, коллежийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрдмийн баяраа зөв, соёлтой тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас уриалга гаргажээ.

  1. Эрдмийн баярыг сурсан, мэдсэн мэдлэгээ багш, хамт олон, эцэг, эх гэр бүлдээ болон бусдад тайлагнах, сурталчлах байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх
  2. Нийслэлийн ногоон бүс, хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад анги хамт олноороо явахгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  3. Хотын ойролцоох ногоон бүсэд амралт, зугаалгаар явахад ойн хээрийн түймэр, гал, усны аюулаас урьдчилан сэргийлье.
  4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн өөрсдийн эд зүйлийг хямгадаж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмж байх
  5. Эрдмийн баярыг гэмт хэрэг, зөрчилгүй амар тайван, зөв боловсон тэмдэглэн өнгөрүүлье.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба