Цэцэрлэгийн багш нар сургалтад хамрагдлаа

2015 оны 05 сарын 07

 

Цэцэрлэг бол хүүхэд саатуулах газар бус тэнд хүүхдүүд хөгжих ёстой. Үүний тулд багш өөрөө хөгжсөн байх шаардлагатай. БСШУЯ-аас багшийн хөгжилд зориулсан олон ажлыг үе шаттай явуулж байна. Энэ удаа БНСУ-ын Глокал олон улсын нийгмийн халамжийн төвтэй  хамтран сургуулийн өмнөх боловсролын багш нарт зориулан Урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх нь сэдэвт сургалтыг зохион байгууллаа.   Тус  сургалтыг БНСУ-ын урлагийн дээд сургуулийн багш удирдан явуулсан бөгөөд  төрийн  болон төрийн бус өмчийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр сурч буй оюутан гээд нийт 80 орчим хүн хамрагдлаа.    

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба