Тээвэрлэлт, хадгалалтын эрсдэл 30.6-94.8 хувьтай байна

2015 оны 05 сарын 07

Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оноос эхлэн хяналтын хуудсаар хийсэн шалгалтын үр дүнд тулгуурлан эрсдэл үүсэх магадлалыг салбар бүрээр нь гаргадаг боллоо. Хийсэн шалгалтаас үзвэл далд уурхай, эм үйлдвэрлэгч, баяжуулах үйлдвэр, өргөх байгууламж ашиглагч, барилгын материал үйлдвэрлэгч, ус хангамжийн байгууллага, авто зам, замын байгууламж, мал, түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч, ил уурхай,  газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын явцад эрсдэл үүсэх магадлал 30.6-94.8 хувьтай байна гэсэн дүн гарчээ. Эрсдэлийг урьдчилан таамаглаж, учир шалтгааныг нь олж тогтоосноор түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын хүн, санхүү, техникийн нөөц бололцоог өндөр, дунд эрсдэлтэй хэсэгт зөв хуваарилж ажиллахад чухал ач холбогдолтой юм. Мэргэжлийн хяналтын байгууллага 2014 онд 65.923 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг эрсдэлийн үнэлгээнд хамруулснаас 11.475 буюу 17.4 хувь нь их, 40.379 буюу 61.3 хувь нь дунд, 14.069 буюу 21.3 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба