МУИС элсэгчдээ цахимаар бүртгэж байна

2015 оны 05 сарын 06

 

МУИС-д элсэх хүсэлтэй хэн бүхэн Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ http://burtgel.num.edu.mn цахим хуудсанд нэвтэрч, зааврын дагуу бүртгүүлнэ. Ингэхдээ оюутан тусгай нэг хөтөлбөрт бус, элсэхийг хүссэн бүрэлдэхүүн сургуулийн багц хөтөлбөрт хүсэлтээ гаргах юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гармагц элсэхийг хүссэн тухайн бүрэлдэхүүн сургуульд нь оноогоор нь жагсааж элсүүлэх аж. Элсэгчид суурь хичээлээ үзэж дууссаны дараа мэргэжлээ сонгоно. Тэнцсэн оюутан 48 цагийн дотор суурь хураамж 100.000 төгрөгийг төлөх ёстой. Эс бөгөөс тус сургуульд сурахаас татгалзаж байна гэж үзээд, дараагийн хүүхдэд боломж олгох гэнэ. Орон нутгийн элсэгчид ч мөн энэ маягаар бүртгүүлнэ. Бүртгэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба