91 суманд галзуу гарав

2015 оны 05 сарын 05

 

            Өнөөдрийн байдлаар галзуугаар 18 аймгийн 91 сумын 147 голомтод 222 мал, амьтан өвчилсөн байна. Тэдгээрийн 40.5 хувийг үхэр, 31.9 хувийг  нохой, үнэг, чоно эзэлж байгаа аж. Харин боомоор гурван аймгийн есөн сумын 15 мал өвчилжээ. Өнгөрсөн оны мөн үед гурван аймгийн зургаан сумын зургаан мал боом туссаж, галзуу 17 аймагт бүртгэгдэж, давхардсан тоогоор 128 суманд 408 мал, амьтан өвчилж байсан гэнэ.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба