Хонин цэцгээр 130 мал өвчилжээ

2015 оны 05 сарын 05

 

2015 он гарснаас хойш Сүхбаатар аймгийн  Баруун-Урт, Дарьганга, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн суманд хонины цэцэг өвчин бүртгэгджээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд есөн хонь, Дарьганга суманд долоон  хурга, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд таван хонь, зургаан хурга, Дорнод аймгийн Матад суманд 39 хонь, Баянтүмэн суманд 62 хурга, хоёр хонь, нийт 130 мал өвчилсөн байна. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймагт 100 мянга, Дорнод аймагт 300 мянга, Сүхбаатар аймагт 80 мянган тун вакциныг өнгөрсөн дөрөвдүгээр сард хүргүүлжээ. Ийн Хэнтий аймгийн Баян-овоо, Баянхутаг, Норовлин, Батноров сумын 116.401 малыг вакцинжуулсан байна. Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр суманд  вакцинжуулалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар зургаан сумын 327.221 малыг вакцинжуулахаас 278.137, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 16.600 мал хамрагджээ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба