Шүлхийгээр мал нэмж өвчлөөгүй тул хязгаарлалтын дэглэмд шилжүүллээ

2015 оны 05 сарын 05

 

Ховд аймгийн Булган суманд өнгөрсөн хоёрдугаар сард шүлхий өвчин гарсан. Ийн тус аймгийн Булган, Үенч сумын дөрвөн голомтод нийт 922 мал өвчилсөн юм. Харин  өнгөрсөн гуравдугаар сарын 14-нөөс хойш мал нэмж өвчлөөгүй тул өчигдөр хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна.

Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакцинаар Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумын 312.665, Баян-Өлгий аймгийн Булган сумын 34.741 малыг I ээлжийн вакцинжуулалтад хамруулсан. Мөн Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас хандивласан 300 мянган тун вакцинаар Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумын 375.303, Баян-Өлгий аймгийн Булган сумын 101.708 малыг II ээлжийн вакцинжуулалтад хамруулжээ. Түүнчлэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 1.5 сая тун вакциныг тендерээр худалдан авч, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд вакцинжуулахаар хүргүүлсэн аж.  

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба