Баянзүрх дүүрэгт цэцэрлэгийн хамрагдалт 70 хувьд хүрчээ

2015 оны 05 сарын 05

 

2013-2015 оны хичээлийн жилд Баянзүрх дүүрэгт  төрийн өмчийн зургаан цэцэрлэг, төрийн бус өмчийн 26 цэцэрлэг шинээр байгуулагдсан байна. Мөн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо 2126-аар нэмэгдэж, дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 70 хувьтай болжээ. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 35, төрийн бус өмчийн 102 цэцэрлэгт 17.081 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшин суралцаж байгаа юм байна.  

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба