“Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц”

2015 оны 05 сарын 05

 

Баянзүрх дүүргийн удирдлагын зөвлөлийн XI хуралдаанаар  “Боловсролын түншлэл-Хөгжлийн гарц” форум хийхээр болсон. Энэ дагуу форумыг манай улсад анх удаа нийслэлийн дүүргийн Засаг дарга, дүүргийн Боловсролын хэлтэс зохион байгууллаа. Форумд Япон, Комбаж, ОХУ, БНСУ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан төлөөлөгч, нийслэлийн есөн дүүрэг, орон нутгийн цэцэрлэгийн эрхлэгч гээд 250 гаруй төлөөлөгч оролцсон. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Даяаршиж байгаа энэ үед дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн алхах нь чанартай боловсролын тогтолцоог хөгжүүлэх, улмаар өндөр мэдлэг боловсролтой, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм” гэв. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба