Түймрийн улмаас гарсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна

2015 оны 05 сарын 04

 

Дорнод аймгийн Булган суманд гарсан хээрийн түймэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын зүүн талаар гурав, баруун талаар нэг, аймгийн төв Баруун-Урт сум руу 20 км ойртсоныг онцгой байдлын аврагчид, нутгийн иргэд шуурхай ажиллан, цурманд оруулсан. Гэвч салхины хурд 18-20 метр секунд, зарим үед түүнээс ч хүчтэй байгаа учир 100 гаруй км газрыг хамарсан түймэр цурамнаас алдагдаж, дахин дэгдэх магадлалтай гэнэ. Өнгөрсөн шөнө зүүн хойноосоо баруун урагшаа хүчтэй салхилсны улмаас түймэр дахин дэгдсэнийг өнөө өглөө цурманд оруулжээ. Сүхбаатар сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан түймрээс үүдсэн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба