Дорнод аймгийн манлайлагч 100 залуу уулзлаа

2015 оны 05 сарын 04

 

Монголын залуучуудын холбооны салбар Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Залуучуудын холбооноос санаачлан Дорнодын Манлайлагч-100 залуусын уулзалтыг Улаанбаатар хотноо  амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд улс төр, төрийн бус байгууллага, бизнес, аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлчилгээний болон соёл урлаг, спортын салбарт амжилттай ажиллаж буй Дорнод нутгийн 100 гаруй залуус оролцжээ.

 “Улстөрд шинэ манлайлагч” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Э.Жавхлан “Нийгмийн идэвхи ба манлайлал” сэдвээр илтгэл тавьсан нь залуусын талархлыг хүлээсэн юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс Дорнодын залуусаа нэгэн зорилгод хөтлөх уриатай болъё гэсний дагуу оролцогчид хэд хэдэн хувилбар дэвшүүлснээс “Бидний нэгдэл-Шинэ Дорнод!” гэсэн уриаг сонгов.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба