“Залуу хүн-2015” цуврал лекцийн 10 дахь зочноор Б.Бадмаа уригдлаа

2015 оны 05 сарын 04

 

Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын 10 дахь буюу хамгийн сүүлчийн зочноор “Мах импекс” ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа уригдлаа. Тэрбээр “Боломж-Ажлын гараа-Бидний амьдрал” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүлэхээр болсон байна. Спортын сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр арван жилийн хугацаанд яаж өнөөдрийн амжилтаа бататгаж, энэ оргилд хэрхэн хүрсэн талаар мэдэхийг хүсвэл залуус та бүхэн баасан гарагийн  17.37 цагт Монголын залуучуудын холбооны Залуус танхимд хүрэлцэн ирээрэй. Дашрамд дуулгахад энэ өдөр тус лекцийн арван дугаарт тасралтгүй хамрагдсан залууст батламж гардуулах аж.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба