Татвар төлөгчдөд цахимаар лавлагаа өгч эхэллээ

2015 оны 05 сарын 03

   Аж ахуйн нэгж, татвар төлөгчид лавлагаа, тодорхойлолтоо цахим тайлангийн систем (www.e-tax.mta.mn)-ээс байгууллагын болон тендерийн гэсэн хоёр төрлөөр авах боломжтой боллоо. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд татварын албанд очих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардал хэмнэх,  хэрэгцээтэй үедээ цахим тайлангийн системээс хэвлэн авах боломж бүрдэж буй юм.

    Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгож буй тодорхойлолтод татвар төлөгчийн бүртгэл, тайлан тушаалт, төлөлт, үлдэгдлийн мэдээлэл, тендерийн тодорхойлолтод татвар төлөгчийн бүртгэл, борлуулалтын орлого, татварын үлдэгдэл зэрэг мэдээллүүдийг агуулсан. Татвар төлөгч цахим тайлангийн системд нэвтрэн “Тодорхойлолт” цэснээс хэдэн онд хамаарах тодорхойлолтыг ямар зориулалтаар, хаана хандаж авч байгаа зэрэг мэдээллүүдийг оруулан  авна.      

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба