Нөөцийн махны борлуулалт 23.5 хувьтай байна

2015 оны 05 сарын 03

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт нөөцийн мах худалдаанд гарсан. Тэгвэл өдгөө 3294 тонн буюу нийт нөөцийн махны 23.5 хувь нь борлогдсон байна.  Дашрамд дурдахад, үхрийн цул мах 8500, ястай нь 5950, ямааны цул мах 6500, ястай нь 4900, хонины ястай мах 5750 төгрөгөөр зарагдаж байна.

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба