217 цахим сайтын үйл ажиллагааг зогсоожээ

2015 оны 05 сарын 03

 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өнөөдөр тохиож байна. Иймээс “Глоб интернэшнл” төв, “Нээлттэй нийгэм форум” хамтран дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийг нээж “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал “Улстөрчид голцуу эзэмшдэг 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын жижиг зах зээлд оршин тогтнохын төлөө өрсөлддөг. Өнгөрсөн жил УИХ-аас олон нийтийн радио, телевизийн төсвийн дэмжлэгийг 50 хувиар бууруулж, 100 гаруй ажилтан цомхтголд өртлөө” гэлээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хэлэлцүүлгийг “Онлайн эрх чөлөө болон нэрээ нууцлах эрх”, “Нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасах нь”, “Цензур буюу цагдан хяналт” гэсэн гурван сэдвийн хүрээнд явуулсан. 2012 оноос хойш Монгол Улсад зохиогчийн эрхийг зөрчсөн гэсэн шалтгаанаар 217 цахим сайтыг хаасны дотор тус зөрчилтэй холбоогүй тохиолдлууд ч байгаа гэнэ. Глоб интернэшнл төвд бүртгэгдсэнээр 2012-2013 онд нэр төр гутаахтай холбоотой эрүүгийн 12, 2014 онд есөн хэрэг шүүхээр шийдвэрлэгджээ. 

Э.Эрдэнэцэцэг

Овог нэр: Эрдэнэцогтын Эрдэнэцэцэг Төгссөн сургууль, он, мэргэжил: Кино урлагийн дээд сургууль. 2012 он. Сэтгүүлч Шагнал: 2013 оны "Өнөөдөр" сонины тусгай бичлэгийн шагнал, "Балдорж" сангийн сарын шилдэг бичлэгийн шагнал 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн алба